Breath in the air by Nossa Alma Canta

Oct 7, 2009

Read more...

Nossa Alma Canta ба бусад Босса Нова

Oct 6, 2009

нэг ийм хамтлаг оллоо... Tom Jobim-ийн энэ дууг иймэрхүү коверлож



гэхдээ хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь орчин үеийн их өөр стилийн дуунуудыг их гоёо Босса Нова болгодог юм байна... Итали хамтлаг байна... Kiss, U2, Eagles гэх мэт хамтлагуудын дуунуудаас их ковер хийдэг юм байна.... за тээд ганц 2 дуунуудаас нь... заавал сонсоорой их сонирхолтойм...


In Between Days (The Cure) - Nossa Alma Canta


Breathe in the air - Nossa Alma Canta


What I Am - Nossa Alma Canta


I Cant Tell You Why - Nossa Alma Canta


Desire (U2) - Nossa Alma Canta

imeem рүү ороод сонсуул бүтнээрээ сонсдож болхым байлээ энд ингэж эхний хэдэн сек ороод байна... энэ сайт нь...

http://www.nossaalma.it/outrosul/www.nossaalma.it/home.html

оройжин сонсч суулаа...

за тэгээд миний өглөөг их сайхнаар эхлүүлсэн нэгэн дууг энэ өдөр дуусхад та бүхэндээ зориулий эдэр хахаха...



за тэгээд эцэст нь Босса Новагийн эцэг гэх нь ч хаашайм гэхдээ эвгүй гар юм шиг байлээ...










Read more...

зарим нэг кино

Oct 2, 2009

за тэгээд ер нь тэр Дрийм бичсэн байлээ дээ... ккк... жаахан ойлгомжгүй гэж хэлж болохоор кино санагдсан... энэ Ларс Вон Тиерийн Elements of Crime гээд киног нь үзэж байсан... тэр бол дажгүй санагдаж байсан... Dance in the Dark гээд киногоор Каннаас шагнал авч байсым байна лээ... тэрийг нь үзээгүй... Особуг биччихсэн байхлээр нь сонирхоод энийг үзсийм... Шарлотте Гэйнсбрю тоглосон байна лээ...

Kim Ki Duk гээд солонгосын найруулагч байдаг... би нөхрийн Bad Guy гээд кинонд нэлээн дуртай... анх үзээд бол Солонгосын кино ийм өндөр түвшинд хүрэх гэж гайхаж байсан... санаа нь бол нэг янханы газрын харуулаар ажилдаг залуу таалагдсан хүүхэнээ янханы газраа хүчээр авчран биеийг нь үнэлүүлж үүнийгээ толины цаанаас харж суудаг сонин хайрын түүхийн тухай кино... хамгийн таалагддаг сцене нь... нөгөө хүүхэн нь оргоод /дараа нь баригдаад буцаад нөгөө газраа ирдэг л дээ/явж байхдаа далайн эргээс нүүрийг нь ухаад авчихсан 2 хосын зураг олоод тэрийгээ нөгөө биеэ үнэлдэг өрөөнийхөө толин дэрээ наачихдаг юм... тэр толиных нь араас манэр хайртай бүсгүйгээ ширтдэг л дээ... тэгээд дараа нь залуу хүүхний хажууд орон дээр хэвтэж байх үед камер эхлээд тэр 2-ын царайг харуулж байсанаа дараа нь аажимаар шилжиж толь руу ирж толин дээрх зургийг харуулах үед нөгөө нүүргүй зурагны нүүрний хэсэгийн цоорхойн цаана байгаа толин дээр нөгөө 2-ын толгой харагддаг... энэ хэсэг их мундаг шийдэл санагдсан.... яг ингэж болох эсхийг бол би геометртээ муу болохоор сайн мэдэхгүйм л даа... за тэгээд хадуурах нь энэ Ким Ки Дукийн The Isle гээд кино байгаа Венецээс шагнал авч байсан санагдаж байна... энэ киноны зарим хэсэгтэй энэ Антихрист ойролцоо санагдлаа... энэ кинон дээр нэг залуу эхнэрээ нууц амрагтайгаа байхад нь бариад цааш нь харуулж орхиод хөдөө байдаг нууран дээр жижигхэн салан буудал түрээслэдэг амралтын газар очиж нэг тийм өрөө түрээслэж аваад амьдардаг... энэ газрыг ажиллуулдаг хүүхэнтэй сүүлдээ унтдаг болдог... нөгөө хүүхэн угаасаа амрагчиддаа бие үнэлдэг байдаг л даа... яваандаа хүүхэн манэрт хайртай болчиж байх шиг байгаам... эхлээд залуу нэг удаа өнгөрсөнөө бодоод амиа хорлох гэж оролдохдоо загасны маш олон дэгээнүүдийг амандаа хийгээд залгиад нөгөө талдаа үлдсэн гогцоонуудаас нь татдаг юм... энэ үнэн эвгүй хэсэг... сүүлд харин хүүхэн нөгөө залуутайгаа муудахдаа яг нөгөө дэгээнүүдийг бэлэг эрхтэнрүүгээ хийснээ нөгөө үзүүрээс нь татаж орхидог аймаар... ерөнхийдөө задгай секс дээр нь яргалал хүчирхийлэл их үзүүлсэн... эр эм 2-ын харилцаа... хөдөө хүний хөлөөс зайдуу газар... гэх мэт зүйлсээрээ ойролцоо ч юм шиг санагдлаа гэж...

аа тээ өчдөр нэгээ Түмэн Өлзий ярижийлээ... энэ нөхөр кино урлаг мөхөж байна... тийм болохоор кино урлагийг мөхлөөс авархын тулд шинэ залуу найруулагчид нэлээн юм хийх хэрэгтэй энэ тэр гээд нэг дүрэм энэ тэр гаргажээ... иймэрхүү дүрмүүд...

  1. Filming must be done on location. Props and sets must not be brought in. If a particular prop is necessary for the story, a location must be chosen where this prop is to be found.
  2. The sound must never be produced apart from the images or vice versa. Music must not be used unless it occurs within the scene being filmed, i.e., diegetic.
  3. The camera must be a hand-held camera. Any movement or immobility attainable in the hand is permitted. The film must not take place where the camera is standing; filming must take place where the action takes place.
  4. The film must be in colour. Special lighting is not acceptable (if there is too little light for exposure the scene must be cut or a single lamp be attached to the camera).
  5. Optical work and filters are forbidden.
  6. The film must not contain superficial action (murders, weapons, etc. must not occur.)
  7. Temporal and geographical alienation are forbidden (that is to say that the film takes place here and now).
  8. Genre movies are not acceptable.
  9. The final picture must be transferred to the Academy 35mm film, with an aspect ratio of 4:3, that is, not widescreen. Originally, the requirement was that the film had to be filmed on Academy 35mm film, but the rule was relaxed to allow low-budget productions.
  10. The director must not be credited.
http://en.wikipedia.org/wiki/Dogme_95

эндээс ер нь бүтнээр нь харж болно... тэгсэн нөхөр яг энэ тунхагаа гаргасныхаа дараа бараг энэ бүх дүрмээ зөрчсөн кино хийчихсийм байна экэкэк... тэгээд өөрөөс нь ягаад гээд асуусан бүх дүрмээ баримталж хийсэн кино хийвэл энийг хэн ч үзэхгүй ш дээ гэж авч хэхэхэ... ингээд бодохоор ер нь кино гэдэг бүгдээрээ л коммершээль амжилт төлөө хийгддэг бололтоймдаа... гэгэгэ... одоо ер нь ийм дэмий юманд цаг зав үрхээ болий гэж бодоод байгаа лол...


аа энэ антихристийн тухайд тээд дрийм особу энэ тэрийн блог дээр байлээ би ч олон юм нуршаад яхав...
Скандинавын хойгийн аймшигийн кино... нэг хүн магтаад байхаар нь үзсэн аймшигийн кино нэг их сонирхдоггүй хүн гэхэд надад лав таалагдсан... нэг ийм цас мөсний орон бүрхэг тэнгэртэй цаана л нэг жихүүдэс төрүүлэм... энэ байдал нь илүү айлгахаар болсым уу? даа кэкэкэ...

нэг тийм Реквием оф Дрийм таалагдсан хүмүүст бол таалагдах байх гэж бодлоо.... туйлын эрх чөлөөний тухай ойлголтыг нэг тийм хөнгөхөн инээдтэй байдлаар харуулчихсан юм шиг санагдлаа... бид нарын дандаа л боддог сэдэв амиа хорлолт... амиа хорлолтын талаар их боддог байх үедээ өөрийгөө хэт пессимист сулбагар учраас ингээд байдаг юм болов уу? гэж их шүүмжлэлтттэй ханддаг байлаа... тэгсэн Камью-ийн нэг эссег уншиж байсан чинь харин ч үгүй гэж байна шүү... ерөөсөө чи энэ ертөнцөд цаашид амьдрах уу? үгүй юу? энэ асуулт бол хамгийн чухал... ерөөсөө энэ асуултанд эхлээд хариулт өгч байж дараагийн бүх асуултууд ургаж гарч ирнэ... энэ бол хүнд тохиолдох хамгийн үндсэн асуулт гэсэншүү юм байсан... бас боддог л бодол... энэ антихристээс болж солонгос кино энэ тэр яриад тэгээд гэнэт үзнэ гэж бодоод мартчихсан байсан 3 киногоо саналаа...

Old Boy-ыг хийсэн нөхрийн... Хуучин Хүү энэ 2 кино гурав нийлээд трилоги болдым гэнэлээ...



энэ сүүлийнх нь их гоёоо... анх каннаас шагнал авсан со кино гэсэн... плотыг нь уншиж үзсэн их таалагдсан үзнэ гэж бодож байгад таг санажээ...


Read more...

Terra Naomi

Oct 1, 2009

Интернетийн хөгжил ер нь хүмүүст маш их боломжийг олгосон юм шиг байгаам... энэ Soulja Boy гээд бацаан байна... Юүтүүб энэ тэр дээр дуугаа оруулж байгаад л бараг од болчихсон гэж байгаам ккк... Zee Avi гээд бас нэг охин байгаа... Малайз охин... Америкт сурч байх хугацаандаа найзууддаа зориулж дуулаад Юүтүүб рүү оруулж байсан нь хүмүүсээс өндөр үнэлгээ авч тэгээд студийнхэний хараанд өртөөд аялан тоглолт энэ тэр хийгээд амжсан... ямар ч байсан Soulja Boy энэ тэрээс бол хамаагүй дээрээ ккк...

өнөөдөр хэн нэгэний гэнэтийн үхлээс болж Drugs Don't Work сонсох гэж яваад


энийг оллоо... дажгүй дуулчихдаг охин санагдаад сонирхоод хайгаад байсан... бас хөөрхөн олны танил болчихсон л гар юм шиг байна... Вики дээр хүртэл нэлээн л их юм бичигдэж би бол мэдэдгүйл байсын... ер нь бол Юүтүүбээс л бараг гараагаа эхэлж...

энэ сайтан дээрээ өөрийнхөө намтарыг бичсэн хэлбэр нь их таалагдлаа лол...





тэгээд бодож суух нь ээ он жилүүд өнгөрч нэг л цагт маниус ПСИнийхээ араас босох хэрэг гарахгүй байхдаа гэж... юм худалдаж авах болбол нет ороод захиалчихна... хоол бас адилхан... хичээлээ ПСИний араас хийчихнэ... ажилаа ч ялгаагүй... за тэгээд концерт гэрээсээ үзнэ... кино театр явах хэрэггүй... хэдэн жилийн дараа гэхэд бид нар псиний ард өгөршсөн хараа муутай булчингийн хөгжилгүй сулбагар тэгээд тарган амьтад болон хувирах байхдаа нөгөө хувьслын онолоор бол.. /аа бас гэхдээ Дарвиныг чинь их найдваргүй этгээд гээд байгаа... эхэндээ бол Шашинийхан ч хүн Сармагчинаас ягаад ч үүсэх ёсгүй гэж няцаадаг байсан бол одоо бол Шинжлэх ухаанчид их найдваргүй гэж үзээд байгаа гэсэн... гэхдээ би мэргэжлийн хүн биш болохоор мэдэх юм алга... / за тэгээд ПСИ нет байхад бол хүн юм мэддэг ч байх хэрэг алга... өглөө надаас нэг хүн MRI гэж ямар шинжилгээ вэ гээд асууж байгаан... би тэгсэн гүүглэдээд л харчих гэж байгаам... ерөөсөө энэ гурван үг цаанаа ямар утга илэрхийлж байгааг бодох ч гэж оролдолгүй... анзаараад байхад сүүлийн үед нэг асуулт гарч ирвэл шууд л гүүгледэх гээд байдаг болж... хэрвээ найз охинтой байгаад она надаас чи надаа хайртай юу? гэж асуухад нь гүүгледээд сууж байж мэдэх байх... Love гээд үзвэл нээрээ Вики дээр юу гэж тайлбарласан байдаг бол... http://en.wikipedia.org/wiki/Love иймэрхүү тайлбар байдым байнаа... ингээд бодохоор ерөөсөө неттэй пси байж байхад юм мэдэх ч хэрэг алга даа гэж.... аа гэхдээ наана нь бас энэ ПСИ-ээс салах боломж байгаа л юм байна... НАСА-ийн тодорхойлсоноор 2012 он гэхэд соронзон шуурга болж электрон техник хэрэгслүүд хэрэглээнээс гарч болзошгүй гэсэн... лол... дээр нь ядаж байхад Маяагийн календарь 2012 оны 12 сар хүрээд дуусчихдагаас болоод 2012 он гэхэд дэлхий сөнөчихөж магадгүй гэсэн үй олон таамаг байх шиг байна лээ... манайд бас нэг хүүхэн НАСАгаас дутахгүй мэдэгдэл хийж зурагтаар яриад байсан... аа бас нэг иймэрхүү утгатай кино хийгдсэн байна лээ...
http://www.imdb.com/title/tt1190080/
http://www.famsi.org/research/vanstone/2012/index.html

энэ сайтан дээр 2012 ын талаар юм байх шиг байна лээ... гэхдээ хэр бодитойм мэдэхгүй... тэгээд ч надаа бол тэртэй тэргүй үхэх болохоор энэ нээх онцын өөрчлөлт болохоор мэдээ санагдсангүй... харин ч дэлхий хэд насласанг мэдчихээд өнгөрнө гэвэл таатай хэрэг... надаас хожим энд юу болж юу өөрчлөгдөх бол гэж санаа зовохгүй тайван нүд аних нь байна ш дээ гэгэгэ... нөгөө үнэнийг өглөө нь танисан бол үдэш нь үхэхэд харамсах юмгүй гээд Күнзийн үг байдаг шиг үй олон эргэлзээндээ ядаж нэгт нь хариулт аваад үхэх нь бээншдээ... за энэ ч яхав дээ...


хэрвээ ийм юм болвол бид нар энэ техникийн хөгжил мөгжилөөс нэг ангижирч магадгүйм шиг байгаам... ккк... тэгвэл ч одоо тэгээд мань мэтийн цагаан захтангууд хог дээр үсэрч магадгүйм шүү... ингээд бодохоор боловсролын үнэ цэнэ гэдэг ердөө л хүний нийгэмд зориулагдсан нэг хийсвэр зүйл болохыг ойлгоод байгаам... манай арван жилээ төгсөөгүй жолооч залуу лав надаас хамаагүй илүү оньсон тоглоом эвлүүлдэг юм билээ... зөвхөн надаас ч биш манай оффисийнхоноос бүгдээс нь... яг одоогийн нийгмийн үнэлэмжээр би Оноос хамаагүй нийгэмдээ хэрэгтэй хүн мэт боловч арай өөр орчин нөхцөлд очиход би хог дээр үсэрч нөхөр учираа олох магадлалтай... үгүйдээ л бид 2 машинтайгаа хөдөө явж байгаад машин эвдрээд Крузо шиг орхигдлоо гэхэд би түүний үгийг үг дуугуй дагана лол... ингэхээр мэдлэг боловсрол гэдэг их хийсвэр ойлголт юм даа гэсэн шүү юм бодов... өөр нэг жишээ нь манай нэг танил байна... амьдралдаа нэг ширхэг ч ном уншаагүйгээс гадна кино үзээгүй... хөгжим гэвэл айс топ сонсдог байх... гэхдээ түүнтэй ярилцахад ямар ч ухаантай гартай ярилцаснаас хамаагүй их юм ойлгож аваад байдаг санагддаг... философи гэж бараг мэдэхгүй хирнээ мундаг философич нөхөр... за за энэ бурах ях вээ...

сүүлд бодож байгаад... хахаха... ингэхээр би нээх нээсэн юм шиг болох нь... одоо юу гэх юм уншисан үзсэн харснаасаа эргэцүүлж дүгнэхэд... ерөнхийдөө бол хуулбар гэсэн санаа... гэхдээ хуулчихсан гэснээс ингээд хэлчихвэл арай дээр байна надад тэхүү... хахаха... за юу бодсон бэ гэхээр хүүхдэд эцэг эхээс нь өөр илүү хор хохирол учруулж чадах хүн байхгүйм байнаа гэж бодлоо... тэгээд бодохоор хүүхэдтэй боллоо гэхэд тэрэнтэйгээ хамт амьдарна гэдэг өөрт ч тэр хүүхдэд ч тэр ер нь л их хор хөнөөлтэйм... тэгээд бас хүүхэд байхад хүүхдээсээ тусдаа амьдрана гэдэг хариуцлагаас зугталт болно... ингэхээр ер нь хүүхэдтэй болно гэдэг эрүүл ухаанаар авч үзвэл бүх талаасаа буруу зүйл юм даа...

гэсэн үгээр төгсгий дөө... хахаха...


Read more...