life goes easy on me...

Sep 3, 2009

Цаг хугацааны хүрдийг зогсоохгүй гэсэндээ
Навчис амиараа өргөл өргөж
Намрыг дуудаад
Цогцсоо аясын салхинаа даатган хальцгаана
Цаг нь ирэхэд би ч
Тэр хүрдний эргэлтнээ хүч нэмээд
Тоос болон хувирч, салхиар тээгдэн
Орчлонгоор нэг тэнүүчлэмү Read more...

намар...

Sep 2, 2009

тэнгэр зүссэн-их нүүдэл
газар бүрхсэн-шар хагацал
намар... Read more...

New York, I Love You

Paris, Jetaime гээд нэг аятайхан кино байдагдаа... тэрний үргэлжлэл болж New York, I Love You гэж кино хийж байгаа гэж сонссон удахгүй 10-н сард нээлтээ хийх юм байна...

Израйль
Хятад
Түрк
Япон
Америк
Англи
Энэтхэг зэрэг олон улсын найруулагчдын хамтын бүтээл... сонирхолтой нь Портман энэ киноны нэг хэсгийг найруулж байгаам байна... Элли Валлаш тоглож байгаам байна... дараа нь Шанхай би чамд хайртай гэж хийх юм гэнэ... энэн шиг Улаанбаатар би чамд хайртай гэж кино хийдэг юм уу? лол.... энэ намрын миний хит кино болж магадгүйм байна... за энэ ч яхав нэг дуу... өглөө асар санаандгүй Подноос шууд явж эхэлсийм...

Read more...

3-н цагийн яргалал...

Aug 31, 2009

хүнийг яргалж болох ямар хамгийн сайн аргууд байха вэ? хурууг нь үе үер нь тасдах... за ойролцоогоор 20 орчим тасдалт хийх болно... энэ тэхдээ гарын хуруунууд дээр... хөлийн хуруунуудыг бол алхаар шалтай нэг нэгээр нь бяц цохиж болно.... гол дагасан өвдөлт хоолойд хүрч амьсгал бооно байх... шүдийг нь ямар нэгэн өвчин намдаах тариагүйгээр шууд нэг нэгээр нь суга татаж болно... эцэст нь тэгээд хархтай нүхэнд хаяж ална... ахаха...

за тэр яхав өчигдөр яг илүү ч үгүй дутуу ч үгүй 3-н цаг эмнэлгийн орон дээр хэвтэж 6-н ширхэг шүдээ ломбодууллаа... би яхаараа ийм азгүй шүд муутай болчихдог байнаа... чихэр идэдгүй хирнээ ш дээ... одоо үүдэн дөрвөөс бусад нь ломботой байхаа... гэснээс ломбо биш Пломбо гэж бичдэг юм шиг билээ ш дээ... + 4-н агтраагаа авахуул гэж байна... багадаа нэг удаа агтраа авах ажиллагааг харсан... энэ бол зүгээр л хэрцгийлэл байдын байна лээ... наг настай ах хөөрхий орилж бариад эмч нар дарчихсан... шүдийг нь татаж дийлэхгүй сүүлдээ эрэгтэй эмч дуудаж бариад... :(( гэтэл би дөрвүүлэнгээс салах нь ээ...

энэ агтраа бол ямар ч хэрэггүй шүд гэж байгаа... хазахад оролцоогүй... хамгийн ард байдаг болохоор цэвэрлэгдэдгүй... тийм учраас амархан бохирдож хорхой иднэ... хорхой идүүтээ ойрын шүднүүддээ халдварлуулдаг гэж байгаа.... тийм учраас та нар ч гэсэн өвдөөгүй ч гэсэн агтраануудаа авахуулцгаа за... хамт авхуулцгаая энэ тэр хахаха...

эмч намайг зориг орхоороо ирээрэй гэсэн... уучихаад очиж болдог бол уу? эхэхэх... Read more...