1.
Тийм гэгээхэн...
Тийм гэнэхэн...
Тэнгэрт л баймаар нүд
Тэр нүдийг л харах гэж
Хорвоогийн тоосонд дарагдан
Гуниглуу алхаж энэ хүрсэн мэт...
2.
Авсны таг алгуурхан хаагдах шиг
Аажимхан бөхөх миний өнөөдөрөөс
Маргаашд юу нь үлдэж? юу нь хийсч одох?
Би мэдэхгүй...
Мэдлээ ч харуусахгүй
3.
Шороо шуурсан хотын гудманд
Байшингийн нөгөө үзүүрээс намайг ширтэх
Тэр нүд...
Read more...
Aylaj yvaa tul ezgui!
1 week ago
