уумаар байна уу? үхмээр байна уу?

Apr 16, 2009


Uumaar Baina.mp3 - Opozit


oppozit - uhmeer baina -

чи ямаар байна? Read more...

өвөөгийн бор чемедон...

ляа ляа энэ Каффу гээ хөөрхөн сэтгэлээрээ гар байнаа... цомгий нь сонсч үзсэн дажгүй л юм... хөнгөн хөөрхөн... хөгжилтэй... тэгээд энгийн... тэгээд илүү сэтгэлээсээ хийсэн ч юм шиг санагдав... ая энэ тэр бол шаасан байж магадгүй ээ би мэдэхгүй... тэхдээ л хөөрхөн л юм... ялангуяа энэ дуу нь их таалагдлаа... ядаж байхад өвөөгийн хүү байсан болохоор ууг нь дээр үеийн цомог л доо... жилийн өмнө гаргаж байсан... би нээх тоогоогүйм тэр үед нь гэгэгэ...

нэг тийм хөөрхөн энгийн үгнүүдтэй... жишээ нь нэг дуун дээрээ хөөе цэнхэр пудвоолктоо чамайг хэн гэдэг юм бэ? гэж чи надаас асуусан... энэ бидний анхных байсан... чи сүүлчийнх гэдэгт дургүй гэж ирээд л...

өвөөгийнхөө бор чемоданаас чихэр хулгайлж идэх гээд даралтны эм уугаад эмнэлэгт хэвтсэн тухайгаа бас нэг дуун дээр дуулсан байгаам хэхэхэ...

аан харин хотын төвийн кофений газар гээд нэг дуун дээрээ хотын төвийн кофений газарт анх хайртай хүндээ гэрлэх санал тавиж байгаагаа дуулсан байгаам...

бас найз охин хаяад явцан тухай дуун дээр чиний дуртай меблен ширээн дээр тамхины үнс... угаагүй шүд уржигдарын хоолны үлдэгдэл гэх мэтээр нэг тийм их гоёо амьдралтай дууны үгнүүдтэй... гял цял юмгүйм...


Fundament

сонирхож үзэх хүн байвал үзээрэй хэхэхэ... Read more...

Стиляаги

Apr 13, 2009



энэ кино их таалагдлаа... 1950-иад оны үеийн оросын залуусын амьдрал... жазз хөгжим... гэхдээ нэлээн фантази хийсэн байх л даа ккк... нэг тийм гоёо өнгөлөг... өөдрөг... мөрөөдөл зүүдэнд л байх ертөнцийн тухай юм шиг хийсвэр кино байна... тэгэхдээ бас мангар гунигтай зарим хэсэг нь... энэ дуулаад байгаа гол дүрийн залуугийн нүд уруулыг ээ... нээх тийм аймаар гунигтай нүд нимгэхэн уруул... мангар сэтгэл татам төрх... хахаха... эмэгтэй байсан бол дуралчихмаар л юм лол...

хайртай бүсгүй нь жирэмсэн болоод хүүхэд төрүүлсэн хар хүүхэд төрөө наачихна... эмнэлгийн үүдэнд угтаж авах өвөө нь хүүхдээ хараад нэг гайхсанаа... манай баатар... манай хүн гэж орилоод л... хэхэхэ...

хамгийн таалагдсан хэсэгт нь бүсгүй нь манай залууд хүүхдийнхээ талаар яридаг хэсэг нь... тэр америк хүн... нэг өдөр энд ирсэн... тийм онцгой харь нутгийн хүн... удахгүй явах байсан... би түүнтэй ахиад хэзээ ч уулзалдахгүй... үүнийгээ ч мэднэ... тэгээд л тэр... гэсэн шүү юм ярисан нь... миний ойлгосноор бол манай залууд хайртай ч гэсэн зүгээр л тэр нэг онцгой учралын төлөө хайртай залуугаа хуурчихсан ч юм шиг... гэлээ гээд залуу тоодоггүй...

өөр нэг инээдтэй хэсэг нь манай залуугийн найз нь гэрт нь хүүхэд дээр нь ирсэнээ... хүүхдийг нь хараад гайхсанаа... энэ чинь гээд нэг уулга алдаснаа... чи чарли паркерийг хэтэрхий их сонсжээ гэж хэлдэг нь мангар гоёо...



аан тийм чарлие паркер гэдэг нь энэ залуу...

Read more...

ганц нэг зураг гэгэгэ...

Apr 11, 2009




Read more...