...

Apr 10, 2009


nisvanis

Тэр ойлгожээ

Утгагүй
Бүх юм утгагүй
юу ч битгий ярь, цагаа хараад хэрэггүй
үзэн ядалтын хар нар цээжинд нь мандаж
амьдралаа тэр орхижээ
тэр ойлгожээ
тэгээд явжээ бүрмөсөн
тэр уйджээ
тэгээд явжээ бүрмөсөн
хуурамч
бүх юм худлаа
энд би удаан яж явна даа л гээд байсан даа
аз жаргал гэж зөвхөн тэнэгүүдэд байдаг
хэн ч үүнийг мэдэхгүй...

буга урамдах цагаарийг Амгаа жил бүр шахуу л дуулахын... ууг нь яг тоглолтон дээрээ дан гитараар намуухан тоголдог нь их гоёо тийм хувилбар нь энд тэнд байхгүй л байхдаа... тийн тийм хувилбар байвуул өгчээрэй какака... Read more...

нисванис




аа анх эднүүсийг хэзээ ч яж ч мэддэг болсын мэдэхгүй... арван жилд байхад ямар ч байсан хүчилтөрөгчийг сонсч байсан... нээх тийм танихгүй сонин аялгуу л байсымдаг... эгчийнд очиход лав Куртын зураг байдаг байсан... нөхөр сонсдог байсан бололтойм... тэгээд нөгөө сэгсгэр үстэй залуус чинь Нирвана Курт энэ тэр гээ яриад байдаг байсан санана... дараа нь нэг сонин уншиж байсан МҮСТО-д тоглолт хийгээд авс энэ тэр тайзан дээрээ тавьчихсан байсан үзэгчид нь гарч авсанд хэвтээд хирэндээ хөөрхөн үймээн боллоо гэж сонингоос уншиж байсан... хүчилтөрөгч, аборт, гэрэлт ирээдүй намайг дуудна энэ тэр гээ л дуунууд байдаг байсан... арай том болсон хойно Эмийн сан руу алхсан гараад сонссон мангар инээдтэй үгтэй санагджийж билээ... тэгээд дараа нь саарал үе гээд гаргасан... тэр үед арай иймэрхүү чиглэлийн юм ойлгохоор болсон байсым шиг байгаам... гэхдээ одоо бодоход нээх сайн цомог санагдадгүйм саарал үе... тэгээд сураг тасарч байгаад нисдэг таваг... хаа очиж аятайхан цомог санагддагийм...

тэгээд энэ хэд өчдөр 13 хүрсийм байх... өмнөх жилүүдээ бодоход илүү олон хамтлаг орсон нүсэр шоу болж байх шиг байсан... Грийнвүүд нээж байсан... тэгээд Моханик Зенит үргэлжлүүлж байна лээ... Зенитийн кукль шиг охин намайг аваачээ эрчүүдээ хөвгүүдээ гээд л дуулаад байна лээ... өөр бас эхэллийн тэндээсийг дуулах шиг болсон... Моханик үхлийн тухай хөгжилтэй дууг дуулсан санана... тэгээд Аясын салхи... монголын анхны металл... энгийн үедээ үнэн сонин хоолойтой мөртөө дуулхаараа бас сүрдмээр болчдог сонин хүүр шүү лол... аа бас Булсара хоосон ертөнцөө дуулаад байсан... Нимбэгүүд Сүндэрээ Л Гуардс энэ тэр дуулсан даа... Булсара, Аясын Салхи, Зүгээр л энэ тэр гоёо шааж байна лээ... Сүндэрээ бас дажгүй байсан... за тэгээд сүүлд нь Нисванис... зайлуул Амгаа их л баярлаад байх шиг байсан... халцан байсан биз дээ бодуул ккк... бас л их хөгширсэн байна лээ шүү... бодсон... за тээ гарууд ч тэр хавийг нураажийх шиг байсан... би ч зураг аваад савчиж чадаагүй өнгөрсөн жилүүд шиг лол... аппарат маппратаа хямгадаад томоотой суугаал байсан... сүүлд ялт ч үгүй карт дүүрч баттрэй дуусахаар нь сүүлийн дуун дээр нь Булсарагийн Тамираа бид 2 л чухамхүү тайзан дээр гараад зогсцон эдэр явжийсан хахаха... Амгааг яг дуулжийхад нь хамт батиараа даруулсан... энэ их сайхан явдал болсоон... тэхдээ дараа нь зургаа харсан жаахан нүүрний хувиралууд нь нээх зөрүүтэй гарцан байна лээ... Амгаа лаг ярвайж барицан дуулжийсан хажууд нь нэг гар инээцэн зогсжийдог наацан лол... а саундыг камергүй үзэхгүй бол камертэй очичуул зураг авсаар байгаад итаарах юм шиг байгаам... лол... өнгөрсөн жил отгоо дээр бас тэгсэн какака... Read more...

iip aap

Apr 9, 2009

aa enuuniig tsatsralaad zoriulchii kakaka...


Play by street rule ... Read more...

цэнхэр шувуу


Tsenher Shuvuu - Night Train

оросын нэг үлгэр байдаг санагдаад байна... эгч дүү 2 ядуу амьдралтай бацкаануудад гэнэт нэг цэнхэр шувуу үзэгдээд тэднийг аз жаргалтай газар луу дагуулж яваад байдаг билүү дээ хүүхэлдэй ч байдаг... тэрний нэрнээс санаа авч энэ дискнийхээ нэрийг өгсөн гэж сонссон... хүсэл мөрөөдлийг авчирч өгдөг ч гэдэг юм уу? тиймэрхүү утгатайм уу даа... цэнхэр шувуу... гоёо гэгээлэг л дээ...

Шөнийн галт тэргийг боддын монголд төрсөн хамгийн лаг рок хамтлаг гэж... лав одоог хүртэл тэд нараас илүү уран бүтээл хийцэн хүн миний хувьд байхгүй л санагддаг юм... нэг хэсэг чампионст гарууд дуулдаг байх тэр үе амьдралын минь хамгийн гоёо дурсамжтай өдрүүд байсан юм шиг санагддаг... ажилаа тараад хөлбөмбөг үзэх гэж хүлээнгээ шөнийн галт тэргийн дуунуудыг сонсоод л... өөрсдийнхөө дуунаас тэгээд радиохийд цойн дуунуудаас гээд л ковердож өгнө... Цэцээгийн тайзан дээр бие авч яваа нь бас их таалагддаг... зун хойд талынхаа задгайд дуулдаг байсан... заримдаа бороо ороод сэрүүхэн... нээх гоёо чийгний үнэр үнэртээд л... цэцээ халуун аягатай кофе оочлонгоо дуулаад л... нээх гоёо эгшинүүд байж дээ... тэгээд одоо чампионс нь ч байхгүй найт трэйн ч байхгүй... үнэн гуриа... ккк...

чампионст тахианы махан бүрритто гээд их сайхан эд зардаг байлаа... тахианы махыг шараад гадуур нь нимгэн гамбираар орооцон энэ тэр... хахах... бүррито гэж нэрэлдэг нэрэлдгүй тухай нэг хүнтэй мурийцаад л... хэхэхэ... бас шарсан төмс нь их таалагддаг байсоон... тэгээд боргиотой... аа бас нэг хөөрхөн охин зөөгч хийдэг байсын... жаахан охин... нээх хөөрхөн эрх ч юм шиг царайтай... тэгээд гэнэн харцтай... одоо том л болсон байхдаа... сүүлд ариунаагийн нэг клипэнд тоголсон байсан... тэгээл очоол тэрийг хараал нээх баясдаг энэ тэр...

хааяа өглөө ажилаа тасалж тэднийд орж сагс үзнэ... 2006 оны зун юмдаг... Миами НБЭ аварга болдог жил... эхний 2 тоглолт миний үзэн яддаг Даллас Миамиг нухчихсан... 3 дахь тоглолтийг ажлынхаа охинтой нийлж ажилаа тасдаад л тэнд үзэж байсын... эхлээд Даллас хожиж яваад 4-р үед Уэйд тэсэрч Миами хожоод тэгээд тэрнээс хойш дараалж нухсаар аварга болж САС маань Далласт нухуулсан байсан сэтгэлийн шархыг минь бага ч болов дэвтээж билээ...

Нээрээ тэр САС нухуулсан тоглолтыг ерөөсөө мартадгүй... ажилаа тасалж чадалгүй нэтээр ажил дээрээ үзээд л байсан... манайхан нухуулж эхлээд мангар гоёо бариад 4-р үед 3 оноогоор илүү хожиж байсан... Сүүлийн Довтолгоог тэнэг Дирк хийх үед миний бүх үеийн хамгийн дуртай тоглогч Ману зүүн завжин дэрээс гүйж ирээд мангар мэдрэмжтэй Дирк дээр блок хийх гэсэн арай чадалгүй алдаа аваад өнөө тэнэг шидэлт нь ч ороод 3 оноо авч тэнцээд нэмэлт цагт Диоп нохойн гөлөг ТД-г маань элэглээд манайх нухуулж байлаа... тэрнээс болоод би Далласыг л битгий аваргалаасай гээд Миамиг дэмжиж байсын ккк...

яг тэгээд САС нухуулсан өдөр нээх бүрхэг муухай өдөр... ажилаас гараад жаал тамхилж зогсоод... тэгээд буцаад орж ирэхдээ

дуралсан охины минь даашинж
хээгүй цагаан өнгөтэй
тэнэмэл шүлэгчийн харц
галгүй сүүмгэр...

энэ тэр гээд нэг шүлэг бичжийсийн хахаха... нэг хүнд дуралцан л байсан л даа... хахаха... дурлал мөн ч юм биш ч юм уу? мээдкү л дээ... тэхдээ л тэгэж бичсэн... тэрэнд тэхдээ цагаан даашинз байхгүй л дээ... нээрээ даашинз өмсүүлээ хархымсан хөөрхөн л харагдах байхдаа гэсэн хэхэхэ... хаа холын дурсамжнаас лол...

за тэгээд найт трэй бол гоёо шүү... эдүүс ахиж нийлээ тоглолт чампионст хийвэл гоёо доо... над шиг дурсамжтай олон хүн байсан даа..

Цэнхэр шувуу

Тэр өглөөний агаарт хөвсөөр
Хүсэл мөрөөдөл болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр шүүдрийн дуслууд нэвчсэн
Өвсөн дундуур гүйсээр
Гэрэл гэгээг надад авчирсан
Тэр өглөөний сайхнаар аялсаар
Зүрх сэтгэл минь болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр шөнийн зүүднээс минь сэрээх
Үүрээр нойрсох ододтой
Гэрэл гэгээг надад авчирсан

Чи алсын хол руу алсын хол руу
Чи эцсийн удаа намайг дагуулна
Эцсийн удаа сүүлийн удаа Read more...