Aug 31, 2012

Хэзээ ч учрахгүй байж мэдэх эсвэл аль хэзээний учирчихсан тэр нэгнийг хүлээн Намайг бүлээцүүлэх амьсгал ирээдүйд царцчихсан энэ хотод сая хүний дунд ганцаардах Үйлийн үрдээ би дуртай... Read more...

Өөр ертөнцийн цэцэг мэт энхрийхэн тэр минь ээ...

May 28, 2012

Хаа нэгтэй мөрөөсөн суугаа Өөр ертөнцийн цэцэг мэт энхрийнхэн тэр минь ээ! Үхлээс урьтаж чамдаан хэлэх үг бий болоод л Орчлонд би энэ хүртэл амьд яваа бизээ... Read more...

...

Sep 2, 2011

...Үзэгдэл бүхэн мөн чанартаа хоосон гэсэн
Мэргэдийн сургаальд итгэхийг хүсэвч
Үзэсгэлэн гоод чинь эргэлзэж үл чадна...
Read more...

...

May 26, 2011

Өөрөө ч мэдэлгүй өөрийгөө эвдэсний учир
Хүүхдийн мэт гэнэн хайраар
Хайрлаж чадаагүйг минь уучил...

Ер нь эцсийн дүнд бид нар л өөрсдөө өөрсдийгөө эвддэг юм байна даа... Read more...

Шартсан зүрхний монолог буюу хэн нэгний гурван хэсэг тэмдэглэл.

Jan 12, 2011

Нэг. Бодол буюу БИ хаана байна вэ?
Аугаа их философич болох гэсэн бүтэлгүй оролдлого мэт энэхүү сараачвар нь оронд орхын өмнөх бодол болно. Бодлыг доор сийрүүлбэл...
Бидний оршин буй орчлон, ертөнц, галактик, эх дэлхий маань сансарын хязгааргүй уудамд үүсэн буй болсон үйл явц санамсаргүй. Дэлхий дээр анх амьдрал үүссэн үйл явц ч санаандгүй. Түүнчлэн дэлхий дээр хүн хэмээх бодгаль үүсэн буй болж, өнөөгийн ухаант хүн болсон үйл явц ч өөрөө санамсаргүй. Миний махан бие энэ орчлонд ирсэн нь ч санамсаргүй. Хэрвээ багцаагаар одоогоос яг 27 жилийн өмнөх өвлийн тэр л шөнө (магадгүй өдөр) эцэг эх маань эр эмийн ажил үйлдээгүй бол, хэрвээ эцэст нь эцэг маань ээжийн минь биен дотор дур тавиагүй бол, хэрвээ тэр л өдөр ээжийн минь биенд эм бэлгийн эс боловсроогүй байсан бол, хэрвээ эцэг эх маань анхнаасаа л хүүхэдтэй болхоор шийдээгүй бол, хэрвээ эцэг эх маань анхнаасаа л учраагүйсэн бол, хэрвээ хэрвээ хэрвээ........... (энэ мэтээр байж болох бүхий л хэрвээг тооцох юм бол хэдэн хуудас ч цаас багадна.) миний махан бие энэ орчлонд буй болохгүйсэн. Ингээд бодхоор миний бие гэдэг хэдэн мянган хэрвээнүүд бүгд тийм гэж нийлэх тэр л тохиолд бүрэлдэн бий болжээ. Яг л буддизмын хүний махан бие бүрэлдэн бий болох нь зүүний үзүүрт шар будаа тогтохтой зүйрлэсэн зүйрлэл шиг.
Тэгвэл миний оюун санаа хэрхэн бүрэлдсэн бол? Анх би төрөхдөө ердөө л цулгуй цагаан цаас байсан. Хүртэхүйн таван эрхтэнээр дамжуулан эхлээд дүрс, өнгө, дуу ай гэсэн тэмдэгтээр мэдээлэл авч энэ мэдээллээ бяцхан тархиндаа хадгалан чадлаараа л боловсруулахыг хичээж, үүн дээрээ тулгуурлан хүн хэмээгч амьтанд заяагдсан байгалийн зөнгөөрөө элдвийг төсөөлөн бодхыг оролдож эхэлсэн. Эхэндээ би бүхий л мэдээллийг хүлээн авч, бүгдэд нь итгэж, төсөөлөл бодит байдал хоёрын хоорондын ялгааг ч бүрэн олоогүйгээсээ худлаа яридаг байлаа. Аажимдаа миний тархинд бичигдэн үлдсэн мэдээллийн хэмжээ нэмэгдэхийн хирээр би бүх мэдээлэлд итгэхээ байж шүүлт хийдэг болж эхэллээ. Шүүлт маань эхэндээ шинжлэх ухаанаар нотлогдсон байдал буюу бидний одоо амьдарч буй нийгмийн загварчлалын үнэн гэж үзсэн зүйлст шууд тулгуурлана. Тархинд бичигдэх мэдээллийн хэмжээ зузаархын хэрээр миний шүүлтүүрүүд өөрчлөгдөн хувьсана. Миний оюун санааны амьдрал, миний БИ гэж итгээд буй миний бодол оюун санаа маань шууд гаднаас орж ирж буй мэдээллүүд дээр тулгуурлан бий болсон. Гэтэл энэхүү мэдээллийг хүртэж, олж авч буй байдал нь дэндүү санамсаргүй. Бидний сонгож уншсан ном, сонгож үзсэн кино, сонгож сонссон хөгжим, сонгож ярицлсан хүмүүс бүгд санамсаргүй сонголтууд. Энэ бүхэн хэдэн зуун боломжоос хийгдсэн цор ганц сонголтууд. Хэрвээ ээж маань намайг төрүүлсэн ч өөр айлд өргүүлсэн бол, хэрвээ ээж маань нас барж би асрамжийн газар очсон бол, хэрвээ ээж маань намайг эмээ өвөөгөөр харуулалгүй цэцэрлэгт явуулсан бол магадгүй өнөөдөр миний нэрээр дуудуулдаг, миний биеийг эзэмшдэг миний тийм нэгэн хүн энэ нийгэмд амьд байж болох ч миний оюун санааны амьдрал огт бүрэлдэхгүй байх боломжтой. Чиг хандлага ба таашаал хүртэж буй мэдээллээс хүчтэй хамаарч буй тохиолдолд бидний дурсамжуудын үнэ цэнэ эрэмбэ дараа ч өөрчлөгдөх болно. Учир нь бид тохиолдсон үйл явдлыг өөрийн таашаалаар сэтгэлдээ хадгалан үлдээдэг. Үгүй ядаж л миний таашаал өөр байсан бол би өөр охинд дурлаж З, Х нарын талаар дурсамж огт байхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл надаас өөр таашаалтай, надаас өөр хандлагатай, надаас өөр дурсамжтай, надаас өөр зан авиртай, хэзээ ч над шиг бододгүй тийм хүн л энэ орчлонд байх байсан. Ингэхээр бидний БИ гэж итгэж буй оюун санаа минь гаднаас орж ирсэн үй олон мэдээллийн үр дүнд л буй болсон зүйл болж таарч байна. Нэгэнт би бусдаас зээлдэж, хулгайлж иш татаж авсан зүйлээ минийх гэж энэ орчлон ертөнцөд нэрлэж чададгүй. Тэгэхээр гаднаас санамсаргүйгээр орж ирсэн үй олон мэдээллийн үр дүнд буй болсон таашаал, төсөөлөл, дурсамжийг МИНИЙХ хэмэнэ өмчилж, энэ бүхнийгээ хамтатгаад БИ гэж итгэх эрх бий юу? Жинхэнэ Би хаана байна вэ? Миний гэх мөн чанар хаана байна вэ? Миний сүнс хаана байна вэ? Гаднаас орж ирж буй өгөдөлийг өөрчлөхөд л би хувьсан өөрчлөгдөж, одоогийн БИ үхэж, шинэ БИ үүсэх энэ нөхцөлд БИ оршихийн утга учир бий гэж үү? БИ гэж ер нь үнэхээр байдаг юм уу? БИ үнэхээр төрсөн юм уу? Эсвэл БИ үхчихсэн хэрэг үү?
Камью “Хүн хамгийн түрүүнд орших уу эс орших гэсэн асуултанд хариулах хэрэгтэй. Үлдсэн бүх асуулт энэ асуултанд яж хариулсанаас шалтгаална” гэсэн утгатай зүйл бичсэн санагдана. Харин миний хувьд хүн хамгийн түрүүнд би оршиж байна уу, үгүй юу гэдгээ яг таг ухаарах. Харин үлдсэн бүх асуулт хоёрдагч.
Хоёр. Зүүд буюу ЧИ
16 настай хүүгийн анхны дурлалын зүүд шиг гэнэн тэнэг энэхүү зүүд нь өнөөх аугаа бодлоос болж хэсэг нойр хулжаад дараа нь аргагүй хэсэг зүүрмэглэх үед тохиолдсон болно. Доор сийрүүлбэл...
Манайд болдог байдаг л нэг архидалтууд. Гэхдээ шинэ жил дөхөж буй бололтой. Үнэндээ бол болоод өнгөрчихсөн л дөө. Найзууд бас нэг ёозгүй үл таних зочин. Унтхаас өмнө бодсон бодлынхоо талаар үл таних этгээдтэй ярилцахыг оролдоод л... Гэхдээ бүтэлтэй юм болсонгүй. Угаасаа ч ёозгүй нөхөр байсан л доо. Найзууд өнөөх зочин ч нэг нэгээрээ тасарч эсвэл унтацгаана. Гэтэл гэнэтхэн тэр гарч ирнэ. Мэдээж зүүд болхоор нэг эгшинд нь чи бодитой хажууд байж би гараас чинь атгаснаа, өөр нэг агшинд компьютерийн араас чатална. Чи надаас хайр дурлалд итгэдэг эсэх талаар асууна. Итгэхийг хүсдэг гэхдээ үнэхээр тохирсон хүнтэйгээ таарах эсэхдээ эргэлзэг гэж би хариулна. Харин тэр надаас “хэрвээ чи намайг тэр хүнээ гэж итгэж байвал, хоюулаа оролдоод үзэх үү” гэж асууна. Зүүдэнд зүрхний хэм алдагдаж, би түгдчин яриж байсныг дурьдах хэрэгтэй. Хамгийн сүүлд хэзээ ингэтлээ сэтгэл минь хөдөлснөө лав санахгүй нь. Бодвол бас л нэг зүүд байсан биз дээ. Тэгээд л тэгээд л нойр дуусчихсан.
Гурав. Ахиад сэрүүн буюу Ёр билгийн тухай бодол эсвээс шороон дундаас олсон найдвар гэх үү?
Эхлээд ердөө л амттай зүүднээс сэрсэндээ харамссан харуусал. Харин дараа нь ягаад, ягаад, ягаад заавал энэ бодлын араас гэж... Би зүүдний ёр, зөнд огтоос итгэдэггүй ч ягаад заавал би өөрийнхөө оршиж буй эсхийг хайсан тэр бодлын араас түүнийг зүүдэлсэн юм бол? Түүнийг мэдэх болсоноос хойшхи жил гарангийн хугцаанд түүнийг зүүдэлж байснаа санахгүй байна. Гэхдээ хүн ихэнхи зүүдээ сэрээд санадаггүй юм гэсэн. Гэхдээ л ягаад заавал энэ бодлын дараа би түүний тухай зүүдийг алдалгүй бариж чадав? Өмнө нь ингэж болох л байсан. Магадгүй миний эрж хайж сураад байсан зүйлийн хариулт нь энэ ч юм билүү хэн мэдлээ. Тэртэй тэргүй хариултыг олж чадах эсэх нь эргэлзээтэй олон асуултын дунд будилж явхаар ердөө л түүний хөөрхөн царайных нь өөдөөс цоо ширтэн шар айраг шимэн сууж, нүцгэн бугуй рүү нь хуруугаараа хатгаад хариуд нь яхыг нь харан суух нь хамаагүй амар ч юм шиг...

Хожимоо, үүнээс олон өдрийн дараа энэ тэмдэглэлийг бичигч өрөөндөө ханиалгандаа зовиурлан ганцаар үхлээ хүлээн хэвтэж байхдаа тэр бүсгүйн тухай учиргүй ихээр бодолд автасныг нь би мэдэх юм. Харин тэр үед надад яг одоо өнөөх бүсгүй хаана юу хийж яваа болдоо гэсэн бодол төрж билээ... Read more...

2 бүсгүй.

Oct 19, 2010

2/1
Хямдхан буудлын орон дээр түрүүлгээ харан хэвтэх бүсгүйн нүцгэн биеийг сонжин харах зуураа Т далан дээр нь зөөлөн үнсээд баруун гараараа нуруун дээрээс нь доош зөөлөн илбэсээр өгзөгөнд нь хүрч тэрхэн үед санаандаа орсон ямар нэгэн тэмдэгийг хурууны үзүүрээрээ дүрслэн зурхад бүсгүй нойрон дундаа үл мэдэг инээвхийлхийг тэр тодхон санадаг юм. Харин дараа нь Т шөнийн гудманд, дэнлүүний доор янжуур татах зуураа бүхнийг эргэцүүлэн бодонгоо хачин юм шүү хэмээн шүүрс алдасныг хэн ч мэдэлгүй өнгөрсөн...
...Хэрвээ тавцан хөл хоёрыг нийлүүлбэл ширээ бүтнэ. Эсвэл аяга хагараад хоёр хэсэгт хуваагдчихвал тэр хоёр хэсэг хэнд ч хэрэггүй еэ? За за энэ бүх тэнэг зүйрлэлүүдийн аль нь ч үнэндээ энэ түүх дээр жишээ авхад тохирохгүй юм байна...
...Энэ бол хоёр эмэгтэй тухай түүх. Бас нэг эрэгтэй байсан нь Т л дээ. Эхний эмэгтэй. Гэнэн цайлган басхүү эмзэгхэн гэхдээ тэнэг биш. Ямар ч шалтгаангүй уйлчихаад дараа нь юу ч болоогүй юм шиг инээмсэглэдэг. Хачин цэвэрхэн хуруунууд, зөөлхөн арьсиай. Анхааралтай сонсч бас өөртөө тохиолдсон түүхүүдээ хэдэн цаг ч хамаагүй хөгжүүн ярьж, чамайг яг л хүүхэд мэт эрхлүүлж чадна. Хажууд нь байхад амар амгалан байдаг болхоор тэврээд зуун жил ч хэвтсэн харамсхааргүй тийм эмэгтэй. Үүрээр нойрноос бүрэн сэрж чадаагүй байхдаа эсвэл шүршүүрээс алчуур ороочихоод гарч ирэх үедээ хамгаас үзэсгэлэнтэй харагддагсан...
...Хоёрдахь эмэгтэй. Хэний ч сэтгэлийг татмаар үзэсгэлэнтэй бүсгүй. Бүсгүй ч гэж үнэндээ яг л бяцхан охин. Яриа нь, инээд нь, хүсэл нь гэзгээ ардаа боогоод гудманд тоглох дунд ангийн охидыг санагдуулам. Бүүр жаахан хүүхдийн л итгэж болох тийм зүйлийг хачин итгэлтэйгээр нүд рүү нь ширтэн байж яриад тийм ээ хэмээн дэмжлэг хүсээд инээмсэглэхдээ хамгийн хөөрхөн харагддаг. Олон зүйлийн тухай бододгүй болхоор бага ярьж их сонсоно. Сонсч дуусгаад ях гэж ийм их зүйлсийн талаар боддогийг нь гайхна. Өөртөө зориулж нэг бөмбөлөг бүтээгээд түүн дотроо л амьдардаг. Бөмбөлөгнөөс гаднах зүйлсийн талаар бодох ч дургүй. Үүнээс болоод Т түүнийг их сайн гэрийн эзэгтэй байна даа гэж боддог байсан. Магадгүй ингэж бодсон учраас л түүнтэй гэрэлсэн ч байж болох...
...Дараалал ёсоор Т эхлээд эхний эмэгтэйтэй таарсан. Анхны уулзалтан дээр л зэрэгцэж суугаад мөрийг нь налхад эхлээд гайхсан ч дараа нь их дотно мэдрэмж сэтгэлд амтагдсан. Ерөөсөө өмнө нь хэн ч тийм өгөөмрөөр сэтгэл зүрхэндээ түүнийг оруулж байгаагүйгээс тэгэж их дотно санагдсан ч байж болох...
...Дараа нь хоёрдахь бүсгүйтэй таарсан. Анх цахилгаан шатанд хараад л тэр түүнд татагдсан. Зөөлөн зөөлнөөр олон дахин үнсчихээд араас нь хачин хөгжин инээдэг зуршилд нь их дуртайсан... Гэхдээ яг юунд нь тэгэж дуралснаа тэр өөрөө ч мэдэхгүй. Нэг мэдхэд л Т түүнтэй гэрэлхээр эргэлтгүй шийдчихсэн байсан....
...Тэдний гэрлэлт бүхлээрээ л сайхан байсаан. Нэг зүйлийг тооцохгүй бол шүү дээ. Гэхдээ энэ зүйл нь ч муухай мэдрэмж өгдөг зүйл биш юм шүү. Т гэрлэлтийн дараа ч эхний бүсгүйтэй уулзсаар байсан юм. Эргээд ирэхдээ тэр эхнэртээ өмнөхөөсөө ч илүү хайртай болчихсон байдаг байлаа. Гэхдээ эхнэрээсээ уйдаж залхсандаа биш юм шүү. Тэдний харилцаа төгс гэмээр л байсан ч эхний эмэгтэйг бодхоо, хүсхээ зогсоож чададгүй байлаа. Ингээд тэр амьдралдаа алдаа гаргасан юм биш байгаа хэмээн эргэлзэж эхэлсэн. Би буруу хүнтэйгээ дэр нэгтгэчихсэн юм биш байгаа. Миний хүсэл өөр зүгт байсан юм биш байгаа гэсэн бодол л доо. Үнэндээ хүсэл нь аль зүгт байгааг бидний хэн маань ч гэсэн мэддэг гэж үү дээ...
... Хэр их хугацаа өнгөрсөнийг яг таг мэдэхгүй юм. Ямартай ч яг л гэрлэлтээ батлуулж байсан шигээ нэг л өдөр цуцлуулж зогссон. Эхнэр нь араар нь тавиад байгааг нь мэдчихсэн хэрэг биш шүү. Зүгээр л нэг өдөр ялихгүй маргалдчихаад хэн хэн нь уучлал гуйхыг хүсээгүй. Магадгүй эхнэр нь иймхэн зүйл ингэж даамжирна гэж мэдсэн бол түрүүлээд буулт хийчих байсан л байх. Бүсгүй хүний зан хойно доо. Харин Т-г тэгэхэд юу нь хатгасан юм тэр зүгээр л энэ бүхэн юу болж дуусхыг харья гэж бодсон. Магадгүй өнөөх эргэлзээ, эсвэл бага насны дурсамжаасаа болоод гэр бүлээс гадуурх харилцааг үзэн яддаг зан нь ч нөлөөлсөн юм билүү? Ийм зүйлийг үзэн яддаг болхоор тэр энийг зогсоох гэж оролдсон ч байж мэдэр. Тэр арга зам нь энэ ч байсан байх л даа.
...Тиймээ та таачихлаа. Т эрх чөлөөтэй болуутаа л эхний эмэгтэйтэй уулзаж эхэлсэн. Уг нь тэр ингээд л бүх юм байрандаа орчихно гэж төсөөлсөн л дөө. Гэтэл тийм биш байсан юм. Эхнэрээсээ салсаны дараах эхний эмэгтэйтэй хийсэн анхны үүлэн борооны ажил нь түүнд огтоос амтгүй санагдсан. Өмнө нь чих тавин сонсч, үл мэдэгхэн инээмсэглээр нэг л мэдхэд унтчихдаг байсан бүсгүйн яриа ч үнэндээ нэг их сонин санагдаагүй юмдаг. Т эхний удаад үүнийг нэг их анзаараагүй л дээ. Харин дараа дараагийн удаад энэ бүхэн давтагдаж эхэлхэд тэр харин гайхаж эхэлсэн. Миний таньд юу ярих гээд байгааг та одоо ойлгож эхэлж байна уу? Т ч энийг ухаарах гэж бас багагүй хугцааг өнгөрөөсөн юм. Эцэст нь Т учрыг нь олсон. Ердөө л энэ хоёр эмэгтэй нийлж байж л Т-ийн хувьд нэгэн цул дурлал, хүсэл тачаалынх нь бай болж байсан юм билээ л дээ. Аяга хагараад хоёр хэсэгт хуваагдчихвал, ширээний хөлнүүд хугараад уначихвал аль алийг нь л чи ашиглаж болохгүйтэй адил нэгэнтэй нь гэрлэж нөгөөтэй нь нууцхан учирч байж л энэ бүхэн бүрэн дүүрэн болох учиртай байж. Харин хэн нэг нь л үгүй бол нөгөө нь Т-д хэрэггүй байж. Ингээд нэгэнт эхнэрээсээ салчихсан болхоор эхний бүсгүй ч Т хэрэггүй байсан хэрэг. Анх энэ үнэнийг нээхдээ Т бодлоосоо хачин их ичсэн ч үнэнээс ичих эсвэл зүхлээ гээд тэр дүрээ хувиргчих биш дээ...
... Т тэгээд ясан бэ гэж үү? Тэр хоёрдахь бүсгүйг ч орхих хэрэгтэй болсон. Эхэндээ Т ерөөсөө л хоёр бүсгүйг зэрэг амьдралдаа байлгаж байж л амьдрал нь бүрэн дүүрэн болохоор заяагдсан тийм ханаж цададгүй амьтан юм болов уу хэмээн өөрийгөө зүхэж, эцгийнхээ өөдгүй занг өөртөө ч өвөлчихсөн юм биш байгаа хэмээн айсан. Гэхдээ аз болж тийм байгаагүй ээ. Ердөө л энэ хамтдаа байж л нэгэн бүхэл болох тийм хоёр эмэгтэй нэг эртэй зэрэг таарчихсан хэрэг. Эсвэл Т-ийн хувьд энэ хоёр эмэгтэй нийлж байж л нэг бүхэл болох ёстой байсан ч байж болох. Одоо бол Т эхнэртэй. Өөр зүйлийг хүсэхгүйгээр түүнтэйгээ жаргалтай сайхан амьдарч байгаа. Read more...

Help

Oct 5, 2010

Нэг хүнээс ийм хүсэлт ирсэн юмаа... боломжтой нь цаг заваараа энэ хүнд туслаарай...

HI All!!
bi 7 sard 1 stipended orsoltsson yuma. herwee butwel bi computer bolon fotocamera awah yum.
tgd ter butehiin tuld ta nariin tuslamj heregtei bn:
doorh linked orj minii videog uzeed, email addressaa passwordtoigoo ugnu.Passwordoo 2 udaa uguud ter dor bgaa jijighen tsonhiig chagt bolgoj temdeglene uu( ter n privacy policy n bgaa yum). tgd email ruu chini tsaanaasaa 1 link ireh yum. teren deer daraad minii tuluu sanalaa ugch bolno: videonii dor 5 hoshuunuud bgaa. teriig tawan shirheg tawan hoshuu bolgoj idewhjuuleerei :)

Hen ih sanal huraasan n "hojih" bolhoor minii tuluu sanalaa ugch 5 minutiin tsag gargaach gej ta buhnees huseh baina.

http://www.stipendium.de/ev/bewerber-2010/1866-vordiplomarbeit-und-weitere-projekte end darj emailee ugnu uu.

BAYARLALAA!!
Sanchira Read more...

....

Aug 13, 2010

Баяртай гэж би яахин хэлж чадна...
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна

Намрын тал шаргал өвсөөр халиурч
Навч цэцэг гандан гундан унасаар
Эргэцүүлэн бодох бодлоос минь хурднаар
Эргэж ирэхгүйгээр аяархан буцаж байна

Үүргэлсэн юм шиг бүхий орчин дүнсгэр
Үдшийн гэгээ ч цаанаа л нэг нуумгай
Уйлж явааг минь бусдаас нуух гэв үү
Усан бороо л хаа нэг дусагнах юм даа

Монголын намар...Үгээрч хэлэмгүй
Морьдын явдал ч зөөлөрч гишгэнэ
Үлгэрийн төгсгөл шиг жаргалтайн дэлгэр байхад
Үдэш болтол би юуг хүлээн санааширна...

Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна
Ж. Болд-Эрдэнэ Read more...

...

Aug 10, 2010

эцэж ядраад хүлцэжээ... үнэтэй санагддаг байсан бүхний үнэ цэнэ гээгдэж... гэхдээ энийгээ мэдэх таатай байна... зөв замдаа л орж явна гэж бодов... энэ тэнэг хүсэл гэдэг юм хаанаас яж төрдөг юм бол... үнэн тэнэг зүйл шүү хахаха... Read more...

Шүтэн бишрэгч

Jul 30, 2010

Өмнөх өдөр нь их л нямбайлан индүүдээд эвхэж тавьсан хувцаснууд дээр өглөөний нарны турь муутай туяа тусан өрөө тэр чигээрээ шаргалтаж эхлэхэд тэр сэрээд сурсанаараа гар хангалга хийж эхлэв. Эмэгтэй хүн эргүүлж өвөртөө оруулах нь хэтэрхий төвөгтэй, залхуу хүргэм санагддагаас тэр ингэж дур тачаалаа гадагшлуулаад бараг л дасчихсан хэрэг л дээ.
Эцэг эх нь их л ном цуглуулсан хүмүүс байсан болохоор өнгөрсөнийх нь дараа түүнд өвлөгдөж ирсэн зүйл нь энэ байр тэгээд номнууд л байсан. Эцэг эхээс нь хойш энэ байшинд юу ч нэмэгдээгүй, хуучин ТВ бүтээлэг нь ч яг тэр хэвээрээ л байгаа.
Амьдрахын тулд тэр эхлээд эцэг эхийнхээ номнуудыг худалдаж эхэлсэн. Дараа нь ном зараад амьдраад байж болохыг ухаарж эхлэх үедээ хотын төвд жижигхэн байр хөлсөлж хуучин номын мухлаг ажиллуулах болжээ. Юу зараад байгаагаа хүн мэддэг байх хэрэгтэй болхоор тэр уншиж эхэлсэн. Эхлээд залхуутай дараа нь сонирхолтой эцэст нь тэр бүүр номонд донтож орхижээ. Түүний хамгийн дуртай зохиолч нь Ж. Тэр түүнийг чин сэтгэлээсээ шүтэн биширдэг бөгөөд бүх номыг нь доор хаяж хоёр уншсанаас гадна хэн нэгэнтэй ярилцахдаа боломж л гарвал номнуудаас нь нэг өгүүлбэр ч болтугай ишлээд дотроо бол их л маадгар суудаг.

Оны өмнө байна уу даа тэр анх удаагаа зориг гарган байж өөрийнхөө шүтээн рүүгээ захидал илгээсэн юм. Зохиолчийг шүтэн биширдэг тухайгаа түүний номнуудгүйгээр амьдрал нь там болчихож ч мэдэх байсан тухай, боломж гарвал өдрийн хоол үгүйдээ хамтдаа кофе ч болтугай уухсан гэсэн хүсэлтээ захиагаараа уламжилсан хэрэг.
Үүнээс хойш бараг найман сар өнгөрчээ. Энэ хугацаанд тэр долоо хоногийн ганц амралтын өдөр ням гаригт сайтар унтаж босоод дуртай хоолоо хийж идээд хэдэн тамхи угсруулан сорж кофегоор даруулсаныхаа дараа их л халган байж бичиг цаас нийлүүлэн өмнөхтэйгээ утга нэгтэй өөр нэг шинэ захидал бичиж эхэлдэг. Зарим нэг үг үсгийг сольж илүү цэвэрхэн гаргацтай бичих гэж хичээдгээс бусдаар бүх л захиануудын утга нь ижилхэн. Ингээд маргааш ажлын өдрийн өглөө ажил руугаа алхахдаа шуудангаар дайрч захидлаа хийгээд хариу ирсэн эсэхийг шалгадаг. Яг ингэх үедээ шуудангийн байшин харагдмагц буцаад алхчихмаар эсвэл ерөөсөө л хурдхан хажуугаар нь гүйж гараад ажилдаа шуудхан явмаар санагдаж хамаг бие нь чичигнэн зүрх нь хүчтэй цохилдог ч энэ айдсаа яаж ийж даваад шуудангийн шар байшинд орж өөрт нь хариу ирсэн эсэхийг догдлонгуй шалгаад дараа нь өөрийгөө хүчлэн өнөөх захидлаа хайрцагт хийнэ. Гэхдээ тэр хэзээ ч энэ хугацаанд өөр рүү нь ганц ч хариу илгээгүй зохиолчийг буруутгаж байгаагүй бөгөөд шуудангийн хариуцлагагүй ажилтнуудын алдаа эсвэл зохиолч ахиад шинэ роман бариад авчихсан эсвэл зүгээр л тэр огтоос өөртөө ирдэг захидлуудыг уншдаггүй байх гэх мэтийн таамаг бодож олоод сэтгэлээ тайтгаруулчихдаг.
Харин уржигдар өглөө түүнд хариу ирсэн. Өөрт нь хаягласан зохиолчийн гарын үсэгтэй дугтуйг хармагц тэр байдгаараа самгардаж шуудангийн хайрцгаа эргүүлж хаагаад дараад зогсчихмоор санагдсан ч нэг л мэдэхэд өнөөх захидлыг гартаа барчихсан гудмаар солиотой мэт хурдлан гүйж байсан. Ингээд хамгийн ойрын хүн багатай цэцэрлэгт очиж амьсгаагаа дарж нэг тамхи татасныхаа дараа захидлаа халааснаасаа гаргаж ирээд тал талаас нь их л нухацтай барьж үзсэн. Эхлээд огт задлалгүй шуудхан шатаачих нь эсвэл ураад хаячихсан нь дээр юм уу гэж бодсон ч тэсгэлгүй л задалж орхисон. Яг л түүний бичсэн захианд таарсан энгийн хариу. Өөрийнх нь зохиолуудыг байнга уншдагт талархсан үгс тэгээд түүнтэй өдрийн хоол идэхийг зөвшөөрч бүүр гэртээ урьсан байлаа. Ингээд тэр ажилдаа ч очилгүй шуудхан гэртээ ирж цөөхөн үлдсэн шинэвтэр хувцаснуудаасаа өөртөө хамгийн зохидог гэж бодсоноо сонгоод их л хичээнгүйлэн угааж эхэлсэн.

Өчигдөр нь бага зэрэг уучихсан болохоор итгэл муутайхан хирнээ жигдхэнээр хаалга тогших чимээнээр үд дунд гэхэд л сая нэг зохиолч сэрлээ. Хэн манайд ирэхсэн билээ гэж бодоод үргэлжлүүлэн унтах гэж хичээсэн ч өнөөх тогшилт ер зогсох шинжгүй харин ч хором мөч өнгөрөх тусам улам ч илүү идэвхитэй болоод байх шиг санагдсанд өөрийгөө хүчлэн байж нүцгэн шахуу хаалга өөд зүглээд бухимдангуй нээвэл 25 гаран насны загвар нь хуучны гэмээр хувцасласан туранхай залуу итгэл муутайхан инээмсэглэсээр зогсож байлаа.
Эхлээд ямар нэгэн сурталчилгааны ажилтан эсвэл ерөөсөө л байрны мөнгө усны тоолуур энэ тэр асуух гэж яваа хэн нэгэн гэж бодсон ч иймэрхүү ажилд явж байгаа гэхэд хэтэрхий цэмцгэр санагдав. Тэгээд ч хаалга нээгдэснээс хойш хэдэн хоромд тэр юу ч хэлэлгүй өөдөөс нь гөлийгөөд зогсчихсонд багахан гайхаад “чи чинь” гээд эхэлтэл өөдөөс нь өнөөх залуу аяарханаар “Би бага зэрэг эрт ирчих шиг боллоо. Маргааш, хэрвээ таньд тохиромжгүй бол, би маргааш ирэе дээ” хэмээн бараг шивэгнэв. Яг энэхэн агшинд өнөөх шүтэн бишрэгч гэсэн бодол зохиолчийн тархинд харван орж ирэв. Эргээд унтвал унтчихаар байсан ч өдрийн тал бараг л өнгөрчихсөнийг санан өөрийгөө хүчлэн байж “Яалаа гэж дээ би бүүр мартчихаж, ор л доо... Mанайх зочин хүлээж авахад тийм ч таатай биш байна. Гэхдээ ойрхон нэг аятайхан хоол идчих газар би мэднэ түр хүлээгээрэй” гэж амандаа бувтнаж амжаад хувцсаа өмсөхөөр нөгөө өрөө рүүгээ оров.

Зохиолч олон шүтэн бишрэгчтэйгээ өөртөө ирдэг захидлуудаас мэднэ. Анх залуу явахад ч ийм захидлуудыг уншиж суухад ахиад юм бичих урам зориг ордог байсан бол адилхан шахуу ийм захидлуудаас одоо бол залхчихсан л даа. Тийм болохоор уншдаг ч үгүй. Харин сүүлийн үед эргээд л захидал уншиж суухад цаг гаргах болсон. Зохиолч “Шүтэн бишрэгч” нэртэй нэгэн зохиолч ба түүний шүтэн бишрэгч хоёрын харилцааны тухай зохиол эхлүүлээд тэг голд нь ороод гацчихсан хэрэг. Зохиолч ямар байдгийг тэр чамгүй сайн мэднэ л дээ. Харин шүтэн бишрэгчийг бол үгүй. Тийм болохоор тэдний юу бичдэгийг сонирхон уншиж зарим нэгэнтэй нь уулзаад амжсан.
Эхнийх нь царай муутай махлаг бүсгүй байсан. Хувцсаа муу тохируулж өмссөн, тэгээд ч эв хавьгүй биетэй дээрээ ихэнхидээ тэнэг гэмээр зүйл ярьж байсан болохоор түүнээс хурдхан салахсан л гэж хүссэн. Харин дараагийнх нь уран зохиолын ангийн оюутан охин. Хэт царайлаг биш ч их аятайхан төрхтэй, залуухан сайхан биетэй ухаалаг гэж болохоор охин байсанд тэр бүүр ахиад ч нэг удаа уулзан хамт оройн хоол идэж гэрт нь хүргэж өгөнгөө зүгээр л нууц амрагууд байж болох юм гээд цухуйлгаад амжсан. Гэхдээ тэр охин огцомхон татгалзсанд хэтэрхий түрэмгий ч байв уу хэмээн тэр өөрийгөө багахан зэмлэсэж билээ. Харин дараагийнх нь энэ нусгай л даа. Зохиолч уг нь арай дориун хүн ирэх болов уу гэж бодтол харах царайны дуугуй байрын өөртөө итгэлгүй залуу байсанд багахан урам хугарсанаас өнөөх залууд ийм нэр өгсөн хэрэг. Магадгүй нойроо хэт харамласан болхоор ч шүтэн бишрэгч нь түүнд тэгэж санагдсан байж болох. Шалтгаангүй юмс гэж хорвоод байх биш. Гэхдээ тэр шалтгаан нь үр дүнтэйгээ харьцуулахад ямагт өчүүхэн байдаг хойно...

Зохиолч шалавхан хувцсаа өмсөж амжаад өөрийнхөө дотроо нэрлэснээр нусгайгаа дагуулан өдөр бүр ордог өнөөх л хоолны газраа зүгэллээ. Эхнэрээсээ тусдаа амьдрах болсон сүүлийн жил гарангийн хугацаанд түүнийг энэ жижгэвтэр уушийн газар л хооллож ундлах болсон гэхэд болно. Эргэн тойронд нь өөр газрууд байдаг ч энд ямар нэгэн байдлаар дотно санагддаг болохоор шинэ туршилт хийхийг тэр хүсдэггүй.
Анх энд орж ирээд Үлисс уншиж суухад нь зөөгч бүсгүй нь хүрч ирээд аяархан дуу алдчихаж билээ. Тэр бүсгүй ч бас Үлиссийг уншиж байж таарсан хэрэг. Магадгүй тэгээд л энэ газар дотно санагдах болсон байх. Эхнэрийнх нь залуу цагийг санагдуулам их л үзэсгэлэнтэй бүсгүй байсан ч түүнтэй унтах хүсэл нэг их төрөөгүй юм. Зүгээр л ийшээ орж ирэхэд хаа нэг яриа дэлгэх танилтай байхсан гэж бодсоноос л тэр байх.
Зохиолч яг урьдынхаараа цонхны хажуугийн суудалдаа сууж үүдэнд үг дугарснаас хойш ахиад ганц ч үг ган хийгээгүй шүтэн бишрэгчтээ хандан юу захиалах вэ? гэж асуув.
Шүтэн бишрэгч хоолны үеэр байн байн тамхи асаан татах аж. Түүнийг хараад зохиолч их цэвэрхэн гартай юм, яг л тамхи татах эсвэл юм бичихэд зориулагдсан юм шиг цэвэрхэн хуруунууд... хэмээн бодож амжив. Шүтэн бишрэгчийн өөрийгөө хүчлэн байж инээмсэглэх нь, угтаа бол цаанаа гунигтай гэмээр төрх нь залуу насыг нь санагдуулаад амжив. Олон жилийн өмнө тэр ч гэсэн яг л ийм зожигдуу гэхдээ тулаад яривал нүүрэмгий гэмээр, аугаа ихийн төлөөх мөрөөдлөөр дүүрэн романтик залуу явсансан. Харин цаг хугацааны салхи бүхнийг өөрчилжээ. Ингээд бодохоор энэ орчлонд цаг хугацаанаас бусад нь бүгд л худал хуурмаг. Тэр ямар ч аугаа зүйлийг өчүүхэн болгох өршөөнгүй сэтгэлтэй шигээ ямар ч өчүүхэнг хамгийн аугаа болгох өгөөмөр нэгэн. Ингэж бодуутаа өнгөрсөн тэр мөчүүдийн төлөөнөө тэсгэлгүй ихээр харуусаад зохиолч хундага архи захиалав. Харин шүтэн бишрэгч шар айраг авлаа. Хоолны туршид тэд хоорондоо юу ч ярилцаагүй ч хэн хэнд нь эвгүй санагдсангүй. Магадгүй яг эндээс л жинхэнэ нөхөрлөл эхэлдэг бизээ. Зохиолч гэхдээ удаан тэссэнгүй аниргүйг эвдэн чи эхнэр эсвэл найз бүсгүйтэй юу? хэнтэйгээ амьдардаг вэ гэж асуулаа. Угтаа бол энэ залуугийн хэнтэй амьдардаг найз бүсгүйтэй эсэх нь түүнд огтхон ч хамаагүй ч өөр яриа эхлүүлчих шалтаг олдсонгүй.
-Эмэгтэй хүн байхгүй. Номнуудтайгаа л амьдардаг хэмээн залуу их л хэвлүүхэн хариулав.
-Залуу насаа ингэж өнгөрөөх уйтгартай биш үү? Заримдаа би яг чам шиг амьдарсандаа харамсмаар санагддаг юм.
-Мэдэхгүй юм даа. Ирээдүйд юу болохыг бид мэдэх биш. Ямартай ч одоо надад энэ бүхэн таатай санагддаг.
-Чи бичдэг үү?
-Үгүй ээ зүгээр л уншдаг. Надад таных шиг их авьяас байхгүй. Гэхдээ бичихсэн гэж хүсдэг.
-Хүмүүс үүнд их авьяас шаардагддаг гэж боддог, үнэндээ тийм их шаардлагатай биш шүү дээ. Бидний эргэн тойронд үй түмэн дохио тэмдэгүүд нисч явдаг. Үүнийг л сэрж мэдэрч таних хэрэг гардаг юм. гэж хэлээд инээмсэглэн байж ингэхэд чи яагаад надтай уулзахыг хүссэн юм бэ дэ? хэмээн зохиолч сониучирхав.
-Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Зүгээр л ярилцахыг хүссэн ч юм уу? Миний хамгийн дотны найз миний номнууд. Үүн дотроос таных бол бүүр ч илүү дотно санагддаг юм. Зөвхөн уншаад суухаас цаашилж үзэхийг хүссэн байх. Ерөөсөө л сүүлийн хэдэн жил бараг л номын дэлгүүрийн үйлчлүүлэгчдээсээ өөр хүнтэй би бараг л уулзаагүй байх. Ганцаараа байх дуртай ч хүнд цөхрөх үе гэж бас таарнаа даа. Энэ хотынхноос хэн нь ч надтай чин сэтгэлээсээ ярилцлаа гээд ойлгохгүй гээд бод л доо. Үгүй би тэднийг бүгдийг нь танихгүй л дээ гэхдээ л ингэж боддог юм. Магадгүй та л, та л ярилцаж болох хүн гэж бодсон байх хэмээн дуржигнуулав.
-Тэгээд төсөөлөл бодит байдал хоёрт хэр их зөрүү байна?
-Мэдэхгүй юм даа бид арван өгүүлбэр ч солилцож чадсангүй. Гэхдээ би тайван мэдрэмжийг мэдэрч байна. Нэг их тохиолддоггүй зүйл л дээ. Олон жилийн өмнө найз бүсгүйтэй байхдаа л надад ийм мэдрэмж төрдөг байлаа.
-Найз бүсгүй, залуу нас, хайр дурлал... бараг л мартчих шахсан зүйлс байна шүү. Тэгээд салчихсан хэрэг үү? Харамсалтай юм тэд их чухал хүмүүс шүү.
-Хүн өөртөө байгаа үнэтэй зүйлсийг алдах үедээ л анзаардаг. Эсвэл тэр алдагдсан учраас л бидний хувьд үнэ цэнэтэй болдог ч юм уу? Би хариултыг нь одоо болтол олдоггүй юм.
Хачин амьтан шүү хүн. Бид өөрсдийгөө хэзээ ч бүрэн таньдаггүй хирнээ сар од марсийн усны тухай судлах нь шаал утгагүй хэрэг тийм үү? Төсөөлөөд үзэе л дээ миний найз бүсгүй тэр хэрвээ намайг хэзээ ч орхиж яваагүй одоог хүртэл дэргэд минь байсан гэхэд би түүнийг өнөөдрийнх шигээ эрхэмлэн үзэх байсан болов уу? Энэ орчлонд мөнх юм гэж үгүй болрхоор бид хоёрын харилцаа хэзээ нэг цагт дуусах л байсан. Магадгүй зөв цагтаа ч дууссан юм бил үү? Хүн ер нь хэзээд нэг чиг шугамаар амьдарч чаддаг болов уу, үгүй ядахдаа тийм хүн нэгээхэн байдаг болов уу? Би саяхан нуруугаа наранд түлчихсэн юм л даа. Өнөөдөр нурууны минь арьс хууран унаж араас нь шинэ арьс гарч ирж байна. /Тэр бүүр нуруу руугаа гаруу явуулсанаа хууларсан арьс гаргаж ирээд зохиолчид харуулав/. Та боддоо яг л авгалдай эрвээхэй болох шиг эсвэл Кафкагийн хувирал мэт санагдсан шүү. Энэ бол гэхдээ зөвхөн арьс. Гэтэл бидний зүрх сэтгэл ч гэсэн ийм байдаг болов уу? Заримдаа тэр зовлонд түлэгдэн шархалдаг. Үгүй заавал ч зовох ч албагүй л дээ яагаад гэвэл арьс өөрөө л гуужин унаж байдаг болрхоор. Сэтгэл маань үхжиж араас нь ахиад шинэ зүрх сэтгэл урган бий болно. Гэтэл чухам өмнө нь үхэжсэн хэсэг, өнөөдөр шинээр ургасан тэр хэсэг хоёрын аль илүү эрхэм эсвэл үнэн юм бэ? Хүн өөртөө ч бүрэн итгэж чадахгүй байх гэдэг зовлонтой хэрэг шүү.
- Хувирал гэдэг бидэнд байгалиас өгсөн чиг шугам нь биш үү? Навч ногоороод дараа нь шаралж эцэст нь модноос тасран унадаг. Тэгэхээр бидний зүрх сэтгэл ч гэсэн хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй хэрэг.
- Тийм яг зөв. Гэтэл үнэн гэдэг маань өөрөө ганц уу? эсвэл тэр хувирал бүрт тохирсон нэг үнэн бий юу?
-Хэрвээ үнэн гэж байлаа гэхэд бүүр нэг биш олон байлаа гэхэд худал болчих биш үү? Үүнээс болоод л чи өнөөдрийг хүртэл номнуудтайгаа амьдраад байгаа хэрэг үү?
-Яг тийм. Өнөөдөр би нэг бүсгүйг хүснэ. Гэтэл хүсэл гэдэг өөрөө хичнээн хуурамч. Энэ хүсэл хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх эсхийг? Үгүй ерөөсөө өнөөдрийн энэ хүслийг жинхэнэ хүсэл гэдгийг би хэрхэн таних билээ? Хүсэл нөхцөл байдлаас үүснэ. Халуунд хүн хүйтэн юм уухыг хүсдэг шиг л. Нөхцөл байдал гэтэл өөрөө бас байнга хувирч байна. Ингэхээр би тэр бүсгүйгээс нэг цагт уйдаж л таарна. Эсвэл тэр надаас. Үүний оронд ном унших нь хамаагүй таатай хэрэг. Магадгүй бүүр ийм таатай зүйл байхад надад секс ч онцын шаардлагагүй. Хүн бүр улаан өнгөнд дуртай биш. Хүн бүр мөхөөлдсөнд дуртай биш. Тэхээр би ч секст заавал дуртай байх албагүй.
-Тэгвэл бид ч гоонь эрчүүд гэдгээрээ адилхан юм биз дээ.
-Би таныг эхнэртэй гэж бодож байсан.
-Мэдээж байсаан гэхдээ бид хамт амьдрахаа болиод удаж байна.
-Би уг нь таны зохиолуудаас эхнэртээ их хайртай гэж боддог байсан.
-Тийм ээ байсан. Ахиад л өнгөрсөн цаг дээр ярих нь. Аз уу эсвэл гай юу тэр чиний найз бүсгүй шиг намайг орхичихоогүй л дээ. Бид гэрлэцгээсэн. Эхэндээ бүх л зүйл сайхан байсан. Тэгээд дараа нь хүүхэд ахиад хүүхэд гээд л. Эгэл жирийн амьдрал. Уйтгарт эцгийн дүр. Гэтэл би үүнийг хүссэн бил үү? Би бичихийг л хүсч байсан. Яг ийм гэр бүл дотор би шинэ зүйл бичиж чадна гэж үү? Өнөөх барьж тэмтэрч мэдрэх ёстой дохио тэмдгүүдээ би аажмаар алдаж эхэлсэн. Надад ерөөсөө л сайн эцгийн дүр зохихгүй хэрэг. Надад шинэ эрч хүч хэрэгтэй байлаа. Ингээд би өөр хүүхнүүдтэй орооцолдож эхэлсэн юм. Хүмүүсийн л алхдаг тэр жимээр би алхах юм бол тэдний л мэдэрч таньж хүртэж байгаатай таарна. Би шинэ зүйл хүртэхийн тулд тэр жимээс аль болох өөр замаар алхах хэрэгтэй байсан хэрэг. Ер нь бүхлээрээ миний гэрлэлт алдаа байсныг тэгэхэд л би ойлгосон юм. Гэхдээ надад тийм их хайртай эмэгтэйг орхиод явна гэдэг хэцүү. Зүгээр л тэр намайг орхихыг би хүлээдэг байлаа. Ингээд тэсгэл алдаад эхлэхээрээ би улам бүүр гаарч улам л олон хүүхнүүдтэй зугаалж түүнийг бусдын нүдэн дээр гутаан доромжилдог байсан. Тийм ээ би санасандаа хүрсэн, тэр одоо надаас явчихсан. Чи найз бүсгүйгээсээ энэ хүрэлгүй салсан харин ч азтай юм. Чиний ийм залуудаа ухаарчихсанг би бүүр сүүлд ойлгож шүү.
-Та ингэхэд яагаад надтай уулзахыг зөвшөөрсөн юм?
-Чи надтай илэн далангүй байна. Би ч бас чамд ингэж хандахыг хүсч байна. Би зүгээр л бичиж байгаа зохиолдоо шинэ санаа олохыг хүссэн учраас энэ уулзалтыг зөвшөөрсөн. Түүнээс биш надад ийм зүйлд зарцуулах цаг зав шинэ танилтай болох хүсэл аль нь ч байгаагүй юм шүү. Дүү минь уучлаарай.

Шүтэн бишрэгч энэ үед тэхээр би золиос юм биз дээ гэж аяархан шивнэсэн ч зохиолчид огтхон ч гомдсонгүй. Харин эхнэрээ хуурдаг байсан гэдгийг сонсоод тэр түүнийг бараг үзэн ядав. Тэр бүх зүйлд, бүүр аллагад хүртэл зөвтгөх шалтгаан бодоод олчихож чадах ч ийм зүйлийг зөвтгөж чаддаггүй.
Харин зохиолч хөөрхий залууг гомдоочихов уу гэж бодоод багахан гэмшив. Үнэндээ бол залуу шал өөр зүйлд урам нь хугарсан билээ.

-Шүтэн бишрэгч, та яагаад зохиолч болчихсон юм гэж гэнэтхэн асуув.
-Би зүгээр л бичихгүй байж чаддаггүй байсан. Эхэндээ ч ямар нэг шаналан зовлонтой зүйлтэй таарахад суугаад бичихээр тайвширдаг байлаа. Нас яваад ирэхээр, амьдралаас хүртэж амталж болох тэр зүйлсийг нь бүгдийг амтлаад дуусчихсан хойноо бол бичих маань зүгээр л зуршлын хэмжээнд очсон байх. Яг л кофе ууж тамхи татах шиг. Би уг нь залуудаа төгс төгөлдөрт тэмүүлж байсан. Гэхдээ өнөөдөр бол түүнд ягаад ч хүрэхээргүй холд очиж дээ. Одоо бол өөрийгөө өрөвдөж байна. Яг үнэндээ ямар нэгэн зүйлийн тухай бичээд түүнийгээ ном болгон хэвлүүлж бусдад худалдана гэдэг хамгийн утгагүй явдал. Аймаар том гэмт хэрэг гэдгийг хэтэрхий хожуу л ухаарч. Ер нь миний үзэл бодол төсөөлөл мөрөөдөл бусдад ямар хамаатай юм. Тийм биз? Үгүй тэгээд бүүр зарим зохиолуудад минь минийх ч гэх юм байхгүй шүү дээ. Зүгээр л бичихгүй байж чадахгүй учраас зарим нэгэн зүйлсийн тухай бичсэн. Гэтэл үнэн хэрэгтээ бичиж байгаагаасаа шаал өөр зүйлийг би хүсч бодож байсан. Өнөөдөр би бичиж байгаагаа үзэн яддаг ч зогсч чадахгүй байна. Ингээд бодрхоор ямар хөгийн хэрэг вэ? Зарим хүмүүс хоол эсвэл хувцасны төлөө мөнгө төлдөг байхад зарим нэг нь номны, уран зурагны төлөө мөнгө төлдөг. Аль аль нь ичгэвтэр, би ч тэр чи ч тэр. Чи юуны төлөө уншдаг юм бэ? Би мэдэхгүй л дээ. Гэхдээ ихэнхи нь зүгээр л бусдад гайхуулж ярихын төлөөнөө, бусдаас онцгойрохын төлөөнөө уншдаг. Аль аль нь л шал хэрэггүй зүйлс. Аугаа зохиолч аугаа уран зураач тэдний шүтэн бишрэгчид яг л айл гэр болон тоглох хүүхдүүдээс ялгаагүй юмс.
-Үгүй дээ ингэж бодвол хэтрүүлэг. Би таны бас бусад зохиолуудаас өөрийгөө танин нээдэг. Дотроо байсан хүрч чадаагүй тэдгээр зүйлстээ хүрдэг. Энэ ямар таашаалтай гээч та буруу бодож байна. Хэмээн шүтэн бишрэгч зөрүүдлэв.
-Өөрийгөө таньж мэдэх гэнэ ээ. Үүний төлөө хэн нэгний номыг уншсан дорвол ууланд очоод даян хийсэн нь дээр биз. Бидний урлаг гэж нэрлэсэн энэ зүйлс үнэндээ хэнд ч хэрггүй зүйл. Зөвхөн урлаг ч биш л дээ ер нь бидний энэ амьдрал өөрөө хэнд ч хэрэггүй зүйлс шүү дээ. Ер нь бол үнэхээр ухаантай хүн ном бичих гэх мэтийн хэнд ч хэрэггүй зүйлс хийнэ гэж үү дээ? Чи төсөөл л дөө. Хүмүүс яагаад бүтээн туурвидаг юм бэ? Миний бодлоор энэ бол айдастай холбоотой. Хүн бүр үхнэ. Гэхдээ хүн бүр үхлээс айдаг. Зарим нэг нь хүүхэд хийж яс махны тасархайгаа орчлонд үлдээдэг. Энэ бол нэг талаараа мөнхрөлд тэмүүлж буй үйлдэл. Гэхдээ энэ бол яс махны л мөнхрөл төдийхөн юм шүү дээ. Хүүхэд нь эцэг эхийнхээ оюун санаа бодол мөрөөдлийг нь тээж амьдрахгүй нь гарцаагүй. Ингүүлэх гэж бид оролддог л доо. Өөрийнхөө хүрч чадаагүй бүхнийг хүүхдээсээ ичгүүргүйгээр нэхээд л... Үүнийгээ хайраар халхавчлаад л... Үнэндээ тэр бол хайр биш ердөө л үхлээс айсан мөнхрөх хүсэл. Харин өөрийгөө бусдаас арай дээгүүр ухаантай гэж бодсон хүмүүс бичиж зурж туурвидаг. Тэд үхлээс айж мөнхрөхийн төлөө л үүнийг хийдэг. Түүнээс биш чиний сайн сайхан чи өөрийгөө таних энэ тэр бол тэдэнд өчүүхэн ч хамаагүй. Хүн шиг өчүүхэн өөрийгөө хичээсэн зантай амьтан бусдыг таниулж гэгээрүүлэхийн төлөө ном бичнэ гэж үү дээ. Орчлон ертөнц ийм л байсан, ийм ч байх болно. Ер нь ингээд бодохоор хүүхэд хийх эсвэл ном бичих бол угтаа бараг л ялгаагүй өчүүхэн хүний зан. Хамгийн шившигтэй нь тэр бичсэн зүйлээ хэвлээд худалдаж буй явдал. Магадгүй ингээд бодохоор энэ хорвоо дээрх хамгийн мэргэн хүн сократ эсвэл будда л байх. Тэд юу ч бичиж байгаагүй болохоороо тэр шүү дээ.

Намайг уучлаарай хэмээн зохиолч үгээ дуусгаад хоосорсон хундагандаа архи дүүргүүлэхээр зөөгчийг нүдээрээ хайж эхлэв. Ярьсан зүйлсийнхээ талаар тэр өмнө нь бодож байсан ч яг ингээд хэн нэгний өмнө бүх зүйлээ дэлгээд хэлтэл энэ бүхэн бодож байснаас нь ч илүү бодитой санагдахад тэр өөрийн эрхгүй гуниглаад халаасаа тэмтчин янжуур хайсан ч байсангүй. Шүтэн бишрэгчээсээ тамхи гуйж аваад тайвшрахын тулд татаж эхлэв. Тийм ээ тэр анх хүсч зорьж байснаасаа даан ч хол ирчихсэнээ ахиад нэг сэхээрэв. Гэхдээ бүүр ч ултайгаар сэхээрсэн хэрэг. Ингэхийнхээ хирээр түүнийг гуниг улам их нөмрөөд авсанд ганцаараа байх хүсэл төрөөд эхлэв. Шүтэн бишрэгчээс уучлал ахиж нэг хүсээд тэр гэрийн зүг яаравчлав. Гэртээ ирээд ч тэр тайвширч чадсангүй. Ганцаардаж цөхөрсөндөө дааран чичирхийлж үүнээсээ сатаарахыг хүссэндээ уулздаг бүсгүйчүүдийнхээ нэгийг дуудав. Хэн нэгнийг тэврэх нь түүнд илүү дээр байна гэж бодсоноос тэр л дээ. Яг л ийм мөчүүдэд тэр хуучин эхнэрээ тэврэхээр учиргүй их тайтгарчихдаг байснаа санасан юм. Гэхдээ бүсгүй ирсэн ч тэр тайвширсангүй. Түүнийг тэврэхийг ч оролдсонгүй. Бүсгүйн амнаас үмхий үнэртэж байх шиг санагдаж түүний утгагүй яриаг тэсвэрлэхэд ч тээртэй санагдаж секс хийе гэж бодсон ч огтхон ч дур нь төрсөнгүйд бүсгүйг хөөж явуулаад ганцаараа ууж эхэллээ. Хэрвээ түүнийг яг одоо хориод жилийн өмнөх идэр залуу нас нь харсан бол, өөрийнхөө ирээдүйг харсан бол шүү дээ ерөөсөө ийм утгагүй хориод жилийг туулж өнгөрүүлэхийг хэзээ ч тэвчихгүйсэн. Хэрвээ энэ бүхнийг өөрчлөх аргагүйг залуу нас нь мэдвэл эргэлзэх юмгүй шуудхан амиа хорлох байсан гэж тэр бодож амжив. Амиа хорлох.. гэж амандаа бувтаснаа тэр одоо ч яагаад оройтоогүй гэж, ахиад яг ийм хорин жилийг өнгөрөөгөөд өрөөндөө ганцаардан үхлээ хүлээж хэвтсэнээс яагаад яг одоо биш гэж.........

Энэ хооронд шүтэн бишрэгч уушийн газраас гараад эхлээд гэр рүүгээ алхаж байсан ч гэнэтхэн бодлоо өөрчлөөд хуучин номын мухлагаа зүгэллээ. Эхлээд тэр хулчийж харамссан ч амьдралдаа анх удаа зоригтой байхыг өөртөө сануулаад хүчлэн байж номнуудаа эхнээс нь шатааж эхлэв. Гашуун утаа хоолой хорсгож эхлэхийн үед тэр тэндээс гүйн гараад хажуухнаас нь өөрийнхөө номнуудыг, жижиг мухлагаа шатахыг, удалгүй галын машин дохиогоо хангинуулан ирж гал унтраагчид яаран гүйлдэхийг туйлаас сэтгэл хангалуун харж байлаа. Галынхны ажил дуусч номын мухлагаас ердөө үнс нурам л үлдэх үед тэр гэртээ харихаар алхах замдаа хотын гудамжуудыг, замын хажуугийн моддыг, хажуугаар нь зөрөх хүмүүсийг бараг л анх удаагаа чин сэтгэлээсээ сонирхон харж энэ бүхэн үнэхээрийн их таашаалтай санагдсанд багахан гайхав. Хоосон гэртээ орж ирээд шуудхан орондоо орж унтахаар хэвтсэн ч ямар нэгэн зүйлийг хийлгүй орхичихсон мэт хоосон мэдрэмж гэнэтхэн эзэмдээд авав. Чухам юу гэдгийг нь ч тэр удалгүй мэдсэн ч мэдүүтээ өөрөөсөө айх шиг болов. Хэдэн хормын дараа тэр айдсаа ялсан бололтой хурдхан хувцаслаад зохиолчийнд хүрэх замаар өнөөх гудмуудаар ахиад л сэтгэл хангалуун алхаж гарав. Зохиолчийн гадаа ирэхэд хэдийнээ харуй бүрий болчихсон байлаа.
Тэр энэ удаад өмнөхөөсөө ч илүү өөртэй итгэлтэйгээр чангахан хаалгыг нь тогшиж зохиолчийг хаалгаа нээх мөчид шуудхан түрэмгий гэмээр гэрт нь дайрч ороод согтуу эрийг юу болоод байгааг анзаарч амжихаас нь өмнө шуудхан гэрээсээ авч гарсан хутгаа цээжинд огцомхон дүрж орхилоо. Зохиолч юу болоод байгааг нэг юм ухаармагцаа ямар нэгэн зүйлийг хэлэх гэсэн боловч чадал нь хүрэлгүй газарт унах үед зочны өрөөндөө өөртөө бэлдсэн дүүжлүүрийн гогцооны үзүүр нүдэнд харагдаад харанхуй бүрхэн авлаа.

Шүтэн бишрэгч зохиолчийг үхэхийг тайвнаар ажиглан зогсоод бүүр нүд нь гөлийсний дараа үхдэл дээр очиж зүрхийг нь чагнаж хийсэн үйлдлээ баталгаажуулав. Тэр аллага үйлдсэн ч ер бусын тайван байлаа. Гэхдээ нэг талаараа бол энэ аллага биш зөвхөн өөрийн оюун санаагаа чөлөөтгөх л цорын ганц арга байсан ч байж мэдэх юм. Шүтэн бишрэгч зохиолчийг гарцаагүй үхсэнийг мэдсэнийхээ дараа тэдний тагтан дээр гарч нэг минут хэртэй тээнэгэлзэн зогссоноо эцэст нь ахиад нэгэн удаа айдсаа ялж тэндээс үсэрлээ. Тэр өмнө нь үхлийг аймшигтай хэмээн төсөөлж түүний өмнө арчаагүй сул дорой болно гэдэгтээ итгэдэг байсан ч яг цаг нь тулахад энэ бүхэн тийм ч аймаар санагдсангүй. Тэр доош унаж байхдаа байрны цонхнууд доор түүнийг цардмал замын дүрээр хүлээх үхлийг анхааралтай ажиглан энэ бүхэн өмнө нь хүртэж байгаагүй тийм сонихон мэдрэмжийг төрүүлэхэд яг л гайхамшигийн ертөнцөд очсон алисд бүх зүйл ийм хариг санагдаж байсан байхдаа гэж бодож амжив. Өөр лүү нь өртөөлөн ойртох цардмал замыг харахдаа миний тархи бяцрах болов уу, үхсэний минь дараа хүмүүс намайг олоход би ямархан харагдах бол ч гэж тэр бодож амжив. Цардмал зам хэдхэн метрийн зайтай ойртож ирэхэд тэр тайвнаар нүдээ анин бие суллаад өвдөлтийг хүлээв. Гэхдээ түүнд өвдөлт мэдрэгдсэнгүй. Залуу гайхсандаа хэдэн хормын дараа нүдээ нээхэд тэр хотын байшингуудын дундуур яг л шувуу мэт нисч явав...
Read more...

Бороо ба жазз.

Jul 28, 2010

Чухам энэ бүхэн хэзээ эхэлсэнийг би сайн санадаггүй юм. Магадгүй долдугаар сарын эхээр эсвэл сүүлээр нь ч байж мэднэ. Ямартай ч яг тэр өдрөөс өмнө бараг л арваад хоногийн турш сүүлийн хэдэн жил тохиолдоогүй их халуун манай хотыг дайрч дусал ч бороо оролгүй халуун нар шарж байлаа. Зуны халуун хирнээ урт тэр өдрүүдийн нэгнийх нь төгсгөлд, шөнө дундын орчим бүрхэг тэнгэр үл ялиг уйлагнан хэдэн дусал өдөржин халж улайссан цардмал зам дээр унаад тэр дороо ууршин алга болж байлаа. Энэ үед ингээд л битгий зогсчихоосой гэж бодож амжиснаа л би тодхон санадаг юм. Ямартай ч миний бас манай хотынхны олонхийнх нь хүсэл биелж бороо тэгсгээд зогсчихолгүй ширүүсч чийгний зөөлөн үнэр норсон өвсний хурц үнэртэй холилдон нээлттэй тагтаар чихцэлдэн орж ирхэд хаа нэгтэй сэтгэлийнхээ мухарт орхиод мартчихсан дурсамжууд нэг нэгээр сэрж намайг тойрон эргэлдэн нисцгээж байж билээ... Ирээдүй дандаа л биднээс хол, одоод ихэнхидээ л бид сэтгэл дундуур байдаг болхоор амьдралаас авч үлдэх цорын ганц зүйл нь зөвхөн дурсамжууд минь л байдаг байх. Бороотой харанхуй шөнийн хаа нэгтэйгээс жазз хөгжимийн сулхан аялгуу жигдхэн эгшиглээгүй л бол тэр шөнө жирийн л нэгэн бороотой өдөр байж миний амьдрал урьдынхаараа л огтхон ч дурсчих сонингүй өнгөрчихөж болох байсан юм. Гэхдээ тийм зүйл болхыг хэн нэгэн зөвшөөрсөнгүй. Эхлээд би тэр дууг Нэйт Кинг Колийн Күйзас Күйзас байна уу даа гэж бодсон ч миний мэдэдгүй өөр нэг хэлээр магадгүй хятадаар эмэгтэй хүн дуулж байсан юм даа. Зүгээр л миний тэгэхэд таамагласнаар бол шүү дээ багаар бодход хагас зууны тэртээх аялгуу байсан юм. Би нэг л мэдхэд тагтан дээр гарчихсан тэр хөгжим хаанаас эгшиглэж байгааг хайж эхэллээ. Тэр үед миний амьдарч байсан байрны тагтны эсрэг талд арваадхан метрийн зайд өөр нэг байшин байдаг байсан юм. Шөнийн нэг цаг болж байсан болхоор гэрэлтэй цонх бараг л байсангүй. 8-н давхарт нэг залуу унтахаар хэвтэж байснаа босоод тагтан дээрээ тамхилж байгаа харагдав. Гэхдээ тэр аялгуу тэндээс биш илүү холоос магадгүй дөрөв эсвэл таван давхраас л эгшиглэж байх шиг санагдсан. Есөн давхрийн тагтнаас чанх доошоо харвал усанд туссан бүдэг гэрлүүд харанхуй дунд гялалзах л үзэгдэж билээ. Харанхуй тийм нууцлаг болоод л сэтгэл татам басхүү айдас төрүүлэм байдаг биз. Нэг янжуур асаагаад дуусхын алдад тагтнаас доош хаянгаа яг л энэ янжуурийн иш шиг ингээд энэ тагтнаас үсэрчихлээ гэхэд юу болохсон бол уналт хэр удаан үргэлжлэх бол, амьдралд тэмүүлэн айж орилох болов уу эсвэл зүгээр л энэ уналтыг энэ чийгтэй агаарыг энэ бороон дуслуудыг амжиж мэдрэхсэн гэж адган хүсэх болов уу хэмээн тэгэхэд төсөөлж билээ. Амттай бодол. Гэхдээ би үсэрчихээгүй л дээ. Магадгүй тэр үед ингээд уналаа гэхэд тэнд хаа нэгтэй харанхуйн дунд жаззын аялгуунд мансууран суугаа хэн нэгэний ганцаардлыг тасалдуулах вий гэж айсан байх. Ганцаардал. Тэр ганцаардаж байгаа болов уу? Үгүйдээ тэгэх хэрэггүй ягаад гэвэл хань чинь яаг хажууд чинь байна. Ингэж бодуут би хурдхан нөгөө рүү орж пянз тоглуулагчаа авч ирээд тагтан дээрээсээ үл таних найздаа зориулан жазз хөгжим тоглуулж эхэллээ. Тэр олж сонссон эсхийг нь би мэдэхгүй юм. Сонссон бол тэр чухам миний л адил баярласан болов уу эсвэл төвөгшөөн бухимдсан болов уу мэдэхгүй юм. Хэр удаан ингэж сууснаа ч санадаггүй юм. Нэг цаг эсвэл түүнээс ч урт уу нэг зүүрмэглээд сэрхэд минь зуны богинохон шөнө дуусч үүр хаяран гэрэлтэж пянзны хий эргэх дуу л сонсдом нам гүм болсон байлаа. Эсрэг байрнаас гарах аялгуу ч зогссоноос үзвэл тэр ч бас унтжээ. Одоо түүний пянз тоглуулагч яг ингээд л хий эргэж байгаа даа. Өмнөх шөнө нь унтаагүй болхоор маргааш орой ажилаасаа ирхэд нойр хүрч нүд анилдаж байсан ч би үл таних найзтайгаа холбоо тогтоохын тулд шөнө дунд хүртэл унтахгүй байхаар шийдэж кофе тамхиар хань хийн шөнийг барсансан. Гэхдээ тэр шөнө тэр ахиад жазз сонссонггүй. Хоёр гурав магадгүй түүнээс ч олон өдөр би түүнийг шөнө тагтан дээрээ хүлээн суусансан. Удалгүй тэгсгээд би өмнөхийн л адил сониучирхах юм багатай амьдралдаа дур муутайхан эргэн эрж эхэлж байлаа. Ингээд бидний анхны учирлаас долоо хоног орчимийн дараа унтаж байгаад би шөнө сэрчихсэн юм. Миний амьдарч байсан байр маань унтлагын өрөөндөө тагттай болхоор зун би байнга л тагтаа нээлттэй унтдаг зуршилтай л даа. Нойрноос бүдэг бадагхан сэрж эхлэхэд гадаа борооны чимээ сонсогдох шиг болход бороо орж байна даа гэж дотроо бодоод эргэж унтхаар өөртөө аятай байрлал хайн эргэж хөрвөж байтал тун аяархан хирнээ гунигтай жаззын хэмнэл надад сонсогдох шиг болж билээ. Өндийн байж цагаа харвал шөнийн хоёр эсвэл гурав л болж байсан байх. Тэр намуухан хэмнэлийг сонсуутаа л миний нойрмог байдал тэрчигээрээ арилж хурдхан пянз тоглуулагчаа кубын нэг жазз хамтлагийн пянзтай чирээд тагт руу зүглэж билээ. Энэ шөнө ч өмнөх шигээ байсан. Гэхдээ бороо илүү ширүүн байсан болхоор би даарч дулаацахын тулд кофе ууж билээ. Тэр харин ясан бол? Үүнээс хойш би түүнийг зөвхөн бороотойд л жазз сонсдог юм байна гэдгийг мэдэж авсан юм. Ингээд би бороо орхыг битүүхэндээ хүлээж цаг агаарын мэдээ байн байн хардаг боллоо. Тэр үед хуучин пянзны мухлаг ажиллуулдаг байсан болхоор мухлагтаа жазз пянзнуудаа нүүрний эгнээнд байрлуулж тэднийг сонирхох үйлчлүүлэгчдээ анхааралтай ажиглаж үл таних танил минь эдний дунд байгаа болов уу тийм бол хэн нь бол хэмээн сонжиж заримдаа шөнө өөрийнхөө явуулж байсан дуунуудаас пянз тоглуулагч дээрээ тоглуулдаг боллоо. Манай хотод урьдын л адил бороо ховор хэвээрээ. Гэтэл ашгүй найман сарын сүүлээр олон хоног бороо орох тухай цаг агаарын мэдээнээс харлаа. Борооших өдрүүдийн яг эхнийх нь байсныг санадаг юм. Өдрийн турш ямар ч бороо орох шинжгүй байсан болхоор би хий дэмий л дотроо гутран цаг уурынхныг бас энэ уйлж өгдөггүй тэнгэрийг зүхэж суулаа. Гэхдээ найдвар минь тасарч өгөөгүй болхоор шөнө гэртээ ирээд ч бороог хүлээж суусан. Хүйтэн дусал мөрөн дээрээс чимхээд авах шиг болход хичнээн их баярласан гэж санана. Хөршүүдээсээ ч санаа зоволгүй пянз тоглуулагчаа хамгийн чанга дээр нь тавиад Come rain or Come shine-ийн Билли Холидэйн дуулсан хувилбарыг чарлуулж орхисонсон. Дараахан нь унтаж байгаа хүмүүсээс санаа зовсондоо арай дууг нь намсгасан. Арван минут орчимийн дараа Girl from Ipanema ийн намуухан хэмнэл харанхуй дундаас намайг аажимхан онож билээ. Тийм ээ цаг уурынхан алдаагүй юм. Үнэхээр л бараг долоо хоног бороо зүсэрсэн. Би ч ажилаа ч мартаж гэрээсээ ч гаралгүй өөртөө байсан пянзнуудаа ээлжлэн тависаар тагтан дээрээ өнжиж билээ. Зөвхөн юм идэх гэж эсвэл 00 өрөө орох гэж л тэндээс холдож байсансан. Түүний тавих дуунуудаас би түүнийг одоо юу хийж байгаа бол гунигтай байгаа бол уу эсвэл баяр хөөртэй байгаа болов уу гэдгийг таахыг оролдож байсансан. Хэрвээ тэр надад гунигтай мэт санагдвал би илүү хөгжилтэй ая тавьдагсан. Эцэст нь мэдээж нар гарч би ч хуучин амьдралдаа орсон. Оромжноосоо гарч ирэхэд минь зарим хүмүүс надад аль хэдийн санаа зовоод эхэлчихсэн байж билээ. Удсан ч үгүй дээ манай хотод намар ирж юу юугүй л анхны цас будархад дотор минь харанхуйлаад ирсэнсэн. Ахиад бороо орохгүй. Ахиад түүнтэй таарахгүй гэхээр л... Гэхдээ ахиад бороо орсон юм шүү. Бүүр аравдугаар сар гарчихсан байсан санаж байна. Эсвэл дөхөж байсан ч байж мэднэ. Чамгүй сэрүүхэн өдөр байсан юм. Бүүр ажилаа тараад ахлаж байхад минь хэдэн цасан ширхэг хаялсан гээч. Харин ес өнгөрөөгөөд цас бороо болж эхэлсэн. Тэр бидний сүүлчийн уулзалт байлаа. Бороо нэг их ороогүй ээ. Арваадхан минут үргэлжилж хэд дуслаад л зогссон. Тэртээгээс эгшиглэх хөгжим ч бороо зогсоход тасалдаж, ахиад л зуныг хүлээхээс өөр ямар ч аргагүй гэж бодхоор бухимдал цөхрөл намайг эзэмдэн авч янжуур барисан гар минь салганан байж билээ. Амьдралдаа би анх удаагаа бүхнийг хувь тавиланд найдаад орхихгүй байхаар шийдэж тэмцхээр шийдсэн юм. Тэмцэл ч гэждээ зүгээр л би хурдхан гарч гүйгээд эсрэг талын байшинд хүрч орцоор нь ороод хаалга бүрийг тогшиж эхэлсэн. Нэгдүгээр давхраас эхлээд шүү дээ. Яг л галзуу солиотой юм шиг хаалга бүрийг нүдэж хаалга нээгдэхэд санаа зовсондоо түгдчин байж саяны эгшиглэж байсан хөгжим танайхаас гараагүй биз хэмээн асууж байлаа. Зарим айлууд гайхаж зарим нь бүүр уурлаж цагдаа дуудхад ч бэлэн царай гаргаж байсансан. Эцэст нь шатаар өөд уруугүй гүйсэндээ ядарч туйлдах үедээ л өөрийгөө солиотой зүйл хийж байгаагаа түүнийг магадгүй хэзээ ч олохгүйгээ ухааран орцны шалан дээр суугаад эхэр татсансан. Тэр намар тэр өвөл тэр хавар миний мэдэх хамгийн урт нь байсан. Анхны бороог тэсэн ядан хүлээж, цаг нөхцөөхийн тулд гэртээ ганцаараа архи уудаг байлаа. Цаг нь ч ирсэн. Тэгээд ясан гэж үү? Ягаа ч үгүй дээ. Тэр тэнд байгаагүй. Магадгүй байсан ч зүгээр л бороотой үдэш хөгжим сонсох зуршилаа гээсэн ч байж болох юм. Би удалгүй пянзны мухлагаа ч хааж тэр байрнаас ч нүүсэн. Гэхдээ надад нэг зуршил үлдсэн. Read more...

Анзааргагүй...

Apr 26, 2010

дүүгийнхээ блогийг уншиж байгаад өөрийгөө их л анзааргагүй амьдарч байсан гэдгээ анзаарлаа... эргэн тойрон... гудамжинд зөрөх улаанбаатрынхан... гэр бүлийнхэн... эх орон... тэгээд бас өөрийнхөө дотоод ертөнцийн тухай... хамгийн сонирхолтой магадгүй надад хамгийн хэрэгтэй миний хайж байгаа зүйлс уг нь тэнд л байж мэдэх ч юм шиг... ер нь сүүлийн 2 жилийнхээ амьдралд өөрийнхөө дотоод рүү биш гадаад эргэн тойрон ертөнцийн тухай их бодож амьдарсан юм шиг... ээжийнхээ ямар амьдрал туулсанг, эмээгийнхээ юу бодож байгааг, дүүгийнхээ мөрөөдлийг, монголчуудын ёс заншилийг мэдэхгүй, бүүр мэдий ч гэж оролдодгүй хирнээ хэн наг алдартай дуучин эсвэл найруулагчийн тухай уншиж бусдын сайн гэдэг кино үзэж, хөгжим сонсоход тэхтлээ их цаг зарцуулах нь зөв ч юм уу? буруу ч юм уу? гэж бодов... Read more...

Гунигбаатар

Apr 13, 2010

Мөнхийн аз жаргалтай нэртэй хотын Инээмсэглэл нэртэй төрхөд тэр төржээ... бусад хүүхдүүд тэнхээ мэдэн чарлаж энэ ертөнцөд ирсэнээ зарлаж байхад тэр чимээгүй гаргасангүй... Харин оронд нь хачин гунигтай харцаар эх баригч эмчийн зүг ширтэж байсан гэдэг... Тэгээд л түүнд Гунигбаатар гэдэг нэр өгжээ... Тэр багадаа хэзээ ч уйлж байсангүй... тэр бүү хэл хэзээ ч хэн нэгэнээс юу ч гуйж байгаагүй гэдэг... бусад хүүхдүүд ээж ааваасаа тоглоом эсвэл зайрмаг авахуулахыг хүсдэг байхад харин Гунигбаатар хэзээ ч тэгэж хүсч байсангүй... тэр уйлдаггүй инээдэггүй мөнхийн гунигтай царай л гаргадаг байлаа...

Мөнхийн аз жаргалтай хотынхон зовлон гуниг шаналал гэдэг үгсийг ч мэдэхгүйгээр аз жаргал дүүрэн амьдарцгаадаг байлаа... харин өнөөх зөрүүд гунигбаатар л ганцаараа байнга гунигласаар... ерөөсөө түүний нүүрэнд гунигаас өөр зүйл тодорч байхыг харсан хүн цөөхөн... Тэр бүү хэл гунигбаатар багадаа нохойнд хөөлгөөд зугтаж байхдаа хүртэл царай нь өнөө л гунигтай царайлдгаараа царайлсанаас айдас түүний нүүрэнд байгаагүй гэдэг... түүнийг юунаас болоод ягаад ингэж гунигладгийг хэн ч мэдэдгүй байлаа... учир нь тэр хүнтэй ч юм яридаггүй байсан юм...
эрийн цээнд хүрч том болохын хирээр түүний гунигтай царайн дахь гуниг улам нэмэгдсээр л... түүний нүдийг эгцэлж ширтсэн хүмүүс л гунигт автахаар болж эхэлжээ... мөнхийн аз жаргалтай хотынхон түүнийг муу ёрын сүнс шүглэсэн гэж заримдаа яридаг болжээ... гадаа чирта тоглож байсан 12 настай охин Гунигбаатарын өөдөөс нэг удаа эгцэлж харсаныхаа дараа хачин аймаар гунигтай царай гаргасан ажээ... тэр ч бүү хэл охин охин орой бүр ээж ааваараа уншуулдаг үлгэрээ тэр орой уншуулахыг хүсээгүй гэсэн... Үүнээс гадна хотын эрдмийн зөвлөлийн дарга баранд Гунигбаатартай таарсаныхаа дараа гэнэт амьдралынхаа утга учирын талаар бясалгаж эхэлсэн гэнэ... Тэр барнаас гарч гэртээ ирээд амьдралын утга учирын талаар зохиол бичих болсон бөгөөд тэрнээс хойш гэрээсээ ч цухуйхаа байжээ... Ийм сайхан нэртэй ийм аз жаргалтай хотод ийм гунигтай хүн байх ер нь тийм ч зөв зохистой зүйл биш гэж хотын удирдлагууд ярих болжээ...
Ингээд нэг л нартай өдөр хотын хэв журам сахиулагчид Гунигбаатарынд эрж түүнийг баривчилжээ... Түүнд уйтгар гунигийг бусдад халдаасан хэргээр баривчилжээ... Ингээд хотын бүх л хүмүүс цуглаж гунигбаатарыг хэрхэн шийтгэх талаар ярилцажээ...
Хотын захиргааныхан түүнийг хотоосоо хөөж явуулах хэрэгтэй гэлээ... Харин хэв журам сахиулагчид түүнийг шоронд хийх хэрэгтэй гэв... Нийгмийн идэвхи өндөртэй Инээмсэглэл эмнэлгийн дарга харин Гунигбаатарын нүүрэнд мэс ажилбар хийж инээсэн дүртэй болгох санал гаргав... хамгийн хойноос дархан харин инээмсэглэж байгаа төмөр баг хийгээд гунигбаатар мөнхөд зүүлгэх хэрэгтэй гэлээ... Эцэст нь шүүгчид Гунигбаатараас энэ бүх шийтгэлийн алийг нь авах вэ? гэж асуужээ... харин гунигбаатар өнөө л гунигтай харцаараа тэднийг нэг тойруулан ширтээд аль нь ч байсан надад хамаагүй гэж сулхан бувтнав...
Ингээд тэд эцэст нь хэлэлцээд эмчийн саналыг хамгийн сайн санал нь гэж тохирцгоожээ... тэгээд гунигбаатарыг анх төрсөн нөгөө эмнэлэгт нь мэс ажилбарт оруулжээ... Үүрд мөнхийн аз жаргал нэртэй хотын бүхий л шилдэг эмч нар оролцсон мэс ажилбар амжилттай болжээ... нүүрээ битүү маральаар боолгосон гунигбаатарын дүрсийг ТВ-үүдээр дамжуулж байлаа... 7 хоног өнгөрч түүний нүүрний боолтыг авах боллоо... бүх л хүмүүс тэр гунигтай царайнд инээмсэглэл ямархуу харагдах болоо гэхээс хүмүүс тэсэн ядан хүлээж байлаа... гэвч гэвч боолтыг автал өнөө л гунигтай царай... гэхдээ нүд нь бүүр ч сүүмгэр болжээ... түүний царай улам ч гунигтай харагдах боллоо...
Хот даяр энэ өдрөөс эхлээд битүүхэн айдас хүйдэст автах боллоо... Түүнийг шоронд хорих хэрэгтэй гэж зарим нь үзэж байсан ч түүнийг шоронд хийх зүйл анги Мөнхийн аз жаргалтай хотынхоны хуульд байсангүй... хотоос хөөх саналийг бодож үзсэн ч орох оронгүй амьтанг хааш нь илгээхээ тэд мэдэхгүй байлаа... тэгээд тэд Дарханыг дуудаж инээмсэглэж байгаа дүртэй баг түүнд хийлгэхийг хүсчээ... Дархан ч дуртайяа ажилдаа орлоо... Гэвч энэ арга бас л бүтсэнгүй... Дархан багаа урлаад л хачин аз жаргалтай нүд багандаа сийлээд л харахад тэр нүд нь гунигтай болж хувираад байлаа... инээмсэглэл багандаа зурах тоолонд тэрхүү инээмсэглэл нь уруу царай болж хувирдаг байва... хотынхон гунигбаатараас улам ч ихээр эмээх болов...
харин яаг энэ үер эмч ахиад тэдэнд тус болохоор ирэв... Эмч хэлэхдээ гунигбаатарын нүүрэн дээр байгаа гунигийн эх үндэс нь түүний зүрх сэтгэлд байгаа... бид өмнө нь зөвхөн нүүрэнд нь л мэс засал хийсэн гэтэл энэ бол өвчинийг үүсгэж байгаа зүйл биш байжээ... өвчин угтаа зүрхэнд нь байна... зүрх нь өвдөж... гэтэл бид нүүрийг нь л эмчлэх гээд байж шүү дээ гэж хэллээ... Ингээд эмч гуниг гэдэг нэртэй өвчинг эмчилэх жор туршиж эхэлжээ... бүтэн 3 сарын турш эмч тасралтгүй лабораторидоо ажилласны эцэст гунигийг эмчлэх тариа бүтээж чаджээ...
Ингээд Гунигбаатарын Инээмсэглэл эмнэлэг аз жаргалтай болгоохоор дуудаж авчирчээ... Гэтэл гэтэл... бүх юм өмнөхөөсөө ч дордсон байлаа... эхний тариаг гунигбаатарт хиймэгц тариа харшил өгч эхэлжээ... Инээмсэглэл эмнэлгийнхэн түүнийг авархаар байдаг чадлаараа ажилласан ч чадсангүй... 2 цагийн дараа гунигбаатар амьсгал хураав... харин хамгийн хачин нь гунигбаатар амьсгал татах агшинээ бүдэгхэн инээмсэглэхийг эмч харсан гэдэг... би энэ түүхийг үнэн худал эсэхийг мэдэхгүй гэхдээ л ингэж яридаг юм... гунигбаатарын үхлийн онош дээр аз жаргалын тун хэтэрсэнээс болж гэж бичсэн байдаг гэдэг... Гунигбаатарыг харин үхсэнээс хойш Мөнхийн аз жаргал нэртэй хотынхон бүгд гунигтай болцгоосон гэдэг... одоо тэд хотынхоо нэрийг сольсон байхдаа...

3 жилийн өмнө иймэрхүү юм бичдэг байжээ... гэгэгэ... уншсан хөөрхөн санагдачлаа энд байжийг...
Read more...

гайхалт үргэлжлэв...

Apr 12, 2010

өөр бас нэг гайхаж байгаа зүйл бол энэ байна... ер нь миний бичлэгт их дурдагддаг зүйл... миний хувьд ягаад ч юм энэ бол их эмзэг сэдэв байдаг юм шиг байна лээ...

энэ бол хүний мөн чанарт нөлөөлхийг үл тэвчих үзэл гэх юм уу? даа... минийхээр хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанартай энэ ертөнцөд ирдэг бол нийгэм ямар нэг хэмжээгээр өөрийнхөө нэгдэлд хамаарч буй хүмүүсийг ижилсүүлж толгойг нь угаах гэсэн үйл явц явуулдаг... энэ үйл явцийн эсрэг байр суурьтай байдаг гэх үү дээ... хувь хүний сэтгэхүйн эрх чөлөөнд хэн нэгэн халдах ёсгүй гэсэн байр суурьтай... гэхдээ орчин үед бол энэ бараг боломжгүй зүйлсийн нэг болсон юм шиг... 1984 гээд нэг роман байх... хүйтэн дайны үед барууныхан коммнузмийг шоглосон санааг нь хэт хөөргөж нобель энэ тэр Оруэльд өгүүлсэн шиг байгаам... магадгүй үгүй ч байж мэдгнэ... үнэхээр сайн роман ч... миний бодол л ийм байдаг л даа... өнгөрсөн өдрүүдэд 1984ыг зүгээр сонирхоод харж байсан энэ бол коммунизмийг шүүмжилсэн гэхээсээ илүү ерөөсөө ямар ч нийгмийн байгууламж хэрхэн нийгмийг бүрдүүлэгч хувь хүмсээ эрхшээж байгаа тухай зохиол юм шиг мэдрэмж төрөв... өнөө энэ зохиолыг магтан дуулсан барууны ардчилсан гэх дэглэмүүд ч Оруэлийн энэ шоглолд хамаатай гэх үү дээ...

гэтэл ойрын үед бас нэг хүчтэй мэдрэгдэж байгаа санаа бол... энэ массын тухай асуудал... би үнэндээ Христийн шашинд дургүй л дээ... нэг тийм хувь хүний оюун санааны эрх чөлөөг үгүйсгэсэн тулгасан аястай... жишээлбэл та нар хонинууд... би та нарыг өвс тэжээлтэй газар луу тууна... би бол хоньчин гэх жишээний... гэтэл эргэн тойрноо хараад байтал үнэхээр бид хонинууд уу? бид хэн нэгэнд удирдаж залуулахгүй өөрөөр хэлбэл өөрийнхөө мөн чанарыг үгүйсгэж хэн нэгэнд эрхшээгдэхгүй л бол юу ч хийж мэдэх адгууснууд уу? гэсэн нэг асуудал байна... өөрөөр хэлбэл бид өнөөх өөрт буй мөн чанараа дагавал юу болох вэ? гэдэг асуудал... бидний мөн чанар сайн сайханд хүргэж чадах уу? үнэхээр бид бүхэнд будда болох хүч бий юу? эсвэл үнэхээр христийн хэлсэнчлэн масс дундаасаа үүсэх хэн нэгэн удирдагчид бат итгэн түүнийг нүдээ анин дагах уу? гэх мэт асуудлууд... би аль нь зөв аль нь бурууг үнээхээр мэдхээ байчихаад байна... Read more...

баахан гайхав...

яг хаанаас нь эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна... Өвөр Монголын одон ТВ ийг үзээд сууж байсан чинь нөхдүүд бидэнтэй адилхан криль үсэг хэргэлдэг болчихож... хэзээнээс юм бэ? сайн мэдсэнгүй... Мэдээгээр бол өвөр монголд эдийн засаг хөгжиж нэг хүнд ногдох ДНБ хэмжээ өсч амьдрал сайхан болж байгаа тухай ар монголын ахан дүүстэй хэлж байх шиг байна...

Хэдэн сарын өмнө би блог дээрээ Монголын өв соёлын нэг хэсэг болох Монгол дээл, хөөмий, уртын дуу гэх мэт зүйлсийг хятадын нэрийн өмнөөс Юнескогийн соёлын өвд бүртгэх болсон тухай бичиж байсан... манайхан ч чамгүй л шуугисан... сонирхоод үзэх юм бол Морин хуур, хөөмий энэ тэрийн талаар судалгааны том хүрээлэнгүүд өвөр монголд л байдаг юм байна лээ... Монголд бол байхгүй...

Өвөрмонголд 4 сая орчим монгол хүн амьдарч байгаа. Дэлхий дээр нийт 10 сая орчим монголчууд бий гэсэн тооцоо бий... өөрөөр хэлбэл Монгол хэлээр яридаг хүмүүсийн хамгийн том бүлэг өвөрмонголд бий... Монголын газар нутагаас ч их Монгол хэлтэн тэнд байна... Бид хэдийгээр шоолон инээж байгаа ч яс юман дээрээ тэд бид нарыг шоолохоор хэмжээнд энэ хоёр бүс нутагт ялгаатай байдлаар Монгол хэлээр яриж байна... өөрөөр хэлбэл өвөр монголчуудын монгол хэл илүү уламжлалт байдлаа авч үлдсэн бол бидний монгол хэл эхлээд орос дараа нь англи гэх мэт гадаад хэлний дайралтанд өртөн өнөөдрийн бидний цаг үеийн залуусын хувьд бол нэг сэглэгдсэн Монголоор л яриж байх шиг байна... Монгол хэлний дүрэм нь байн байн өөрчлөгддөг болхоор одоо яг ямар дүрэм үйлчилж байгааг би ч өөрөө мэдэхгүй... иймэрхүү байдалтай байна...

Саяхан хятадын гадаад явдлын яамны дэд сайдаар өвөр монгол гаралтай хүүхэн сонгогдожээ...

Ордос хотын талаар би өмнө нь мөн л бичиж байсан.... Монголын түүхийн хувьд нэлээдгүй чухал цэг л дээ энэ газар бол... одоо бол Хятадын томоохон хот сүндэрлэж буй...

энэ бүгдээс харах юм бол дэлхий дахинд Монгол гэдэг энэ хүмүүс хятад гэсэн нэгэн далбаан доор жаргалтай оршигч үндэстнүүдийн нэг хэсэг гэж харагдахаар байна...

өмнө нь би Юнескогийн тэр өвйин бүртгэлд ихээхэн бухимдаж байсан бол одоо эргэлзэх байдалд ороод байна... үнэхээр ях аргагүй тэнд 4 сая дээл өмсдөг монголоор яридаг уртын дуу дуулдаг хуурддаг монгол хүмүүс амьдарч байна... тэд энэ өв соёлоо хадгалж үлдэхийн төлөө илүү их хичээж байна /мэдээж өвөрмонголчууд хичээсэн гэдгээсээ илүүтэйгээр хятадын засгийн газрын нэгээхэн бодлого болов уу? гэж би бодоод байгаам/ тэхээр үнэхээр тэд энэ бүхнийг өмчлөх эрх байгаа ч юм шиг... хамгийн аймаар нь шүү дээ.... энэ байтугай Чингис хааныг өмчлөх гэж дайраад байгаа нь аргагүй ч юм шиг...

нэг талаасаа одоогийн өвөрмонгол хийгээд бид нарын хувь тавилан бол өөрчлөн шинэчлэгдэх уламжлалдаа үлдэх гэсэн 2 өөр тэмүүллийн үр дүн... өөрөөр хэлбэл бид шинэчлэгдэн уламжлалаа ардаа орхиж байгаа бол өвөрмонголчууд магадгүй хятадын төрийн бодлогын шаардлагаар уламжлалаа хадгалан үлдэж байх шиг байна... шинэчлэлт гэдэг мэдээж хэрэг хөгжилийн дохио... гэхдээ бусад улсууд жишээлбэл бид нартай адил үсэг бичгээсээ эхлээд үндэсний хувцсаа хүртэл гээн баруунжсан түрэгүүдтэй харьцуулхад... тэд өнгөрснөө ул болгож чадсан ч ахиад шинэ соёл түүхийг бүтээж байгаа бол бид өнгөрсөнөө мартсан хирнээ шинэ зүйлс юуг ч бүтээж чадаагүй л байна...

саяхан Төвдийг хятадын арми эзэлсэний 60 жилийн ойд зориулан ССТВ төвдөд хятадын улаан арми орж хамжлагат ёсыг зайлуулж за тэгээд хамжлагат ёсны гол төлөөлөгч далай ламыг хөөж гаргаж төвдийн ард түмэнд хөгжил цэцэглэлт бэлгэлсэний 60 жилийн ойн тухай сүртэй ухуулга нэвтрүүлгэ хийж байнаа... төвдүүд сүүлийн 60 жилд хэрхэн хөгжиж дэвшиж байгаа тухай харуулаад л хахаха... хамгийн эмгэнэлтэй нь яг энэ мэдээллийг ЮБС ТВ ын мэдээний албаныхан дүрс ба үг яриаг шууд орчуулаад яричихж байгаам... ямар нэгэн хөндлөнгийн дүгнэлт байхгүйгээр... пропоганда гэжжж...

ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ маш ихээр мэдэрч буй ч юуг хаанаас яж гэдгээ үл мэднэ... сда юмаа...

өчигдөр Жан Юмүйгийн Улаан Соргхун гээд киног цэнддоо энэ тэр гаргаж байна... ууг нь би нөхрийн кинонуудад дуртай л даа... нэг тийм хятадын соёл философийг их гоёо харуулдаг... угаасаа дэлхийд хятадыг урлагаар дамжуулан сурталчилж байгаа хамгийн том төлөөлөгч гэж болох байх... хяталд хүний хятад үндэстний философийг аймаар сурталчилдаг кино... өчигдөрийн кино бол япон хятадын дайны үеийн хятадын амьдрал гарч байгаам... яхав нэг хятадыг хэлээн хэдэн хятадыг алж бас ялж болно... гэхдээ хятад үндэстэнг бол чадахгүй шүү... энэ бол мөнхөд орших зүйл л гээд байгаа бололтой төгсгөл хэсэг энэ тэр бол... тэгээд энийг үзээд байсан бүүр сүүлдээ дургүй ч хүрэх шиг жан Юмүйд... какака... би уг нь нээх үндсэрхэг үзэлтэй хүн биш л дээ... Цэнддоо киноны төгсгөлд хэлж байгаам... Юмүй хятадын энгийн хөдөөний ардуудын амьдралыг харуулсан бүтээлүүдээрээ энэ чинь хятадынх энэ чинь хятадын соёл гэсэн нэг тийм гоёо нандин бусдад гайхуулах юмыг шигтгэж харуулаад байдаг... бид нар өөрсдийгөө гайхуулах гэхээр сэлэм бариулчихдаг... ууг нь өөр зүйл байгаа л байхдаа сайн хайвал гэж хэлж байна лээ... бас л бодууштай үг... Read more...

Хүчин

Apr 7, 2010

Straw Dogs by Sam Peckinpah... энүүн дээр иймэрхүү юм гардаг... гэхдээ бага зэрэг өөр л дөө... кино үзэж байхад төрсөн мэдрэмжээрээ нэг иймэрхүү өөрчилж үзэв... мэдээж киног нь үзсэн нь хамаагүй дээр л дээ... ингэж бичиж байгаа мөртлөө би ях гэж ийм юм бичсэн ч юм бүү мэд тэнэг шаасссс...

Анна Каренина Вронскийтэй танилцасныхаа дараахан ноён Каренинийг харахдаа миний нөхрийн чих бага зэрэг дэлдэн юм уу? даа (гэр бүл болсоноосоо 10 аад жилийн дараа шүү дээ) хэмээн бодсон шиг бүсгүйд нэг л өдөр нөхөр нь нэг л сул дорой мэт санагдах болжээ. Магадгүй энэ үер зуслангийнх нь байрны хажууд машиний гараж бариж байсан хар ажилчин залуустай, насаараа оффисийн ширээ бараадаж суусан намхан туранхай, бас багахан ёсорхуу, хүйтэн нөхрөө харьцуулан үзсэн ч байж мэднэ. Заримдаа хэт ажилсаг болчихдог нөхрийнх нь дутагдалыг нь мэдэдгүй Бүсгүйн найзуудын ихэнхи нь түүнд атаархаж явдагийг ч тэр найз бүсгүйчүүлийнхээ харцнаас мэддэг. Аргагүй шүү дээ? Бие биенээсээ давах дуртай энэ хэдэн ганц бие хүүхнүүдийн хувьд бол аль нэг их дэлгүүрт шинээр ирсэн брэндийн хувцас, эсвээс үнэтэй үнэртэнг бол хүссэн үедээ л очоод авчихаж чадах ч сайн эр нөхөрийг ингэж чадахгүй шүү дээ. Торго шиг зөөлхөн арьс, саяхан уйлчихсан эсвэл уйлах гэж байгаам шиг эмзэг нүд, тэгшхэн хөл нь бүсгүйн хувьд үнэт эрдэнэ нь. Харамсалтай нь хамтран амьдрал зохиосон цаг хугацаа өнгөрхийн хирээр түүний энэ үнэт эрдэнүүд нөхөрт нь тийм ч сонин биш болоод байх шиг мэдрэмж бүсгүйгсаяхныг хүртэл айлгадаг байлаа. Саяхан гэдэг нь зуслангийн байрныхаа хажууд гарааж бариулж эхэлсэн тэр үе л дээ. Хөдөөний байрын баргар царай, мойногдуу гар хуруутай хөлс үнэртүүлсэн бүдүүлэгдүү үг яриатай энэ хэдэн залуус анх байшинд нь засвар хийхээр ирэхдээ л боломж гарах бүрийд бүсгүйн зүг хоол харсан өлөн нохойнх мэт эрээгүй харц шидэлж эхэлхэд иймэрхүү хүмүүстэй амьдралдаа бараг л таарч байгаагүй түүнд огтоос таатай байгаагүйгээр барах уу? нөхөртөө очоод тэднийг халах талаар ярилцая гэж шийдсэн ч тэр үед нөхөр нь ажилдаа улайрчихаад бүсгүйн хүслийг сонсох ч завгүй байв. Харин энэ байдалтай хэд хэд нүүр тулсаныхаа дараа өнөөх эрчүүдийн эрээгүй харц өөрт нь харин ч таатай мэдрэмж төрүүлж эхлэхийг бүсгүй мэдрэхдээ, тэр үед нөхрөө завгүй байсанд бараг баярласансан. Өөрийг нь хачин ихээр тачаадан хүссэн үл биелэх хүсэл тэднийг хэрхэн зовоож байгааг бүсгүй харах дуртай байлаа. Шөнө намайг бодоод орондоо гар хангалга хийж байгаа даа гэсэн бодол эхлээд жигшмээр ч юм шиг санагдаснаа дараахан нь харин ч бүүр таатай санагдаж өөрийгөө бүсгүй хүн гэдгээ тэр улам бүүр мэдрэх болжээ. Сүүлдээ бараг л бүсгүйн хувьд энэ бүхэн тоглоом болон хувирч хар ажилчидтай таарах бүртээ бяцхан сээтэгнэн, задгай хувцасладаг болов. Гэрлэлтээсээ хойших 4 жил тэр анх удаагаа эрэгтэй хүнд сээтэгнэж байгаа нь энэ. Хэдийгээр нийгмийн хамгийн доод зиндааны эрчүүд байсан ч гэсэн энэ бүхэн түүнд хичнээн сайхан мэдрэмж төрүүлж байсаныг хэн ч ойлгохгүй байсан нь харамсалтай. Хэрвээ хэн нэгэн ойлгох хүн байсан бол тэр аль хэдийн гайхуулаад ярьчих байсан л даа. Даан ч түүний найзууд энэ бүхнийг сонсвол шууд л солиорсон гэсэн онош тавьж орхино. Ууг нь энэ хэдэн жилд энэ хэдэн эрчүүдээс өөр эр хүн түүний эргэн тойронд нэг биш таарч байсан ч тэд бүгдээрээ бүсгүйд шунан тачаадсан хүслээ нийгмийн ёс суртахуун нэртэй хүлээсэнд баглуулсан соёлтой боловсон жинхэнэ жентелмэнүүд байлаа. Гэхдээ түүнийг тойрон хүрээлж байдаг энэ жентелменүүд бүсгүйд өрөвдөлтэй хирнээ сонирхолгүй санагддаг байсан бол яг одоо цонхоор харагдаж байгаа энэ хар ажилчин залуусын хүсэл шунал дүүрэн нүднүүд бүсгүйд өөрийг нь амьд байгааг мэдрүүлдэг байлаа. Тэр өдөр нөхөр нь хот орохоор явчихсан бүсгүй гэртээ ганцаараа байж таарсан. Хаалга тогших чимээнээс хэдэн хормын дараа бүсгүй үүдээ нээвэл нөгөө хоёроосоо илүү бүсгүйг анхааралтай ажиглаж боломж гарвал яриа өдөх гэж оролддог өндөр хүрэн эр үүдэн дээр нь өнөөх л харцаараа ширтчихсэн зогсож байлаа. Тэдгээр ажилчид хэзээ ч хаалгыг нь тогшиж байгаагүй болхоор бүсгүй багахан балмагдсан. Нөгөө эр дотогшоо орж ус авах зөвшөөрөл түүнээс гуйсан, уг нь бол хажууханд нь худаг байдагийг бүсгүй мэдэж байсан ч энэ эрийн ийшээ орж ирсэн зорилго юу байж болхыг эмэгтэй хүний зөнгөөрөө бараг тааварласан ч тэр юу ч хэлэлгүй үүдээ нээн түүнд орохыг зөвшөөрсөн. Залуу гоожуураас аяганд дүүртэл ус хийж аваад залгилангаа ганц хоёр зүйл бувтнаж байхад бүсгүйн толгойд энэ зэрлэг омгийн юм шиг бүдүүлэг эр одоо ях бол? хажууханд худаг байхад заавал манайх руу орж ирдэг нь? Тэр одоо үсэрч ирээд намайг тэврэн авч эзэмдэх болов уу? хэрвээ тэгвэл би ях вэ? хамаг чадлаараа орилбол ойр орчимийн хүмүүс сонсож намайг аврах болов уу? за байз хутга хаана байгаа билээ? гэсэн түмэн бодлууд эргэлдэн яриаг нь ч сонсох сэхээгүй байлаа. Бүх зүйл яг л бүсгүйн бодосноор болсон. Гэхдээ тэр тусламж дуудан орилж, чарласангүй, галын өрөөний зүг хутга авахаар ч харайлгасангүй... Гэхдээ бүхнийг хүлцэн тэвчсэн ч хэрэг биш л дээ эмэгтэй хүний тэр дундаа ёс төртэй эмэгтэй хүний зангаар зэрлэг омгийн гэж дотроо нэрэлсэн эрээ дайран ирэхэд нь хэд хэд алгадаж амжсан. Мөнөөх эр ч түүнд хариуг нь барихад бүсгүй өвдсөндөө бус гомдсондоо уйлчихсан. Харин тэрнээс цааш өөрийгөө сул дорой нэгмуу янхан шиг зочны өрөөндөө хүчиндүүлэхийн таашаал бас жигшүүр түүний дотор зөрчилдсөөр энэ бүхэн хэр удасныг бүсгүй анзаараагүй. Залууг гарч явахад тэр зочны өрөөний буйдан дэрээ урагдсан хувцастайгаа уйлсаар үлдэж билээ. Сэтгэлээ тайтгаруулых тулд энэ бүхнийг би хүсээгүй, би нөхрөө араар нь тавиагүй тэр намайг хүчиндсэн шүү дээ? гэдгийг өөртөө итгүүлэхийг л оролдон би тэгээгүй, хүсээгүй шүү дээ хэмээн амандаа үгэлж байлаа. Орой нөхрөө ирэхэд бүсгүй усанд орж амжаад эртхэн унтхаар хэвтсэн ч тэр шөнийн туршид нөхрөө араар нь тавьчихсан уу? эсвэл өнөөх бүдүүлэг эрийн дурыг хангах золиус болж хүчиндүүлчихэв үү? Гэдэгээ эргэцүүлэн бодсоор өглөөг хүргэсэн. Хариуг нь ч тэр олоогүй. Магадгүй олхыг хүсээгүй байх л даа. Маргааш өглөө нь босоод нөхрийнх нь дуулгавартай ажилсаг гэж боддог энэ эрчүүд эхнэр рүү хэрхэн шүлэнгэтэн ширтэж байгааг нөхөртөө бараг л нулимс дуслуулан үнэмшилтэй нь аргагүй хэлээд үлдсэн ажлын хөлсийг нь өгөөд өнөөх гурван эрийг үдэж орхисон. Харин сарын дараа бүсгүй жирэмсэн болж жилийн дараа тэднийх бүл нэмсэн гэж би сонссон. Read more...

гачин нүдэт....

Mar 22, 2010



Жонни Түгийн Венгеанс гэж кино үзсэн энэ нөхөр тогложээ... сонирхоод харвал Францийн Эльвис гэжийнэ ш дээ... Пиафийг нэг иймэрхүү ковердож...



Үнэн гачин нүдтэй наасссс.... Read more...

ганц нэг хөгжим...



Эрос гэж 2004 онд гарсан антологи байдын байна... Кар вай, Антониони, Содерберг нарын гурван эрос маягийн кино багтаж... Велосогийн ийм дуу голоор нь явж байна... гоёо санагдав...

аа тэр Shutter Island тэнгист үзлээ... эхний хэсэг гоёо эхлээд сүүл рүүгээ жаахан байдаг л болчдог кино байна лээ... дунд нь явсан Махлерийн хөгжим гоёо санагдав... оруулах гэснээ залхуу хүрчлээ... piano quartet гээд хайчихаар гараад ирнэ гэгэгэ... Read more...

Асуулт

Mar 11, 2010

Сая зав гарахаар нь дэмий байхаар гэж бодоод Clockwork Orange ахиж үзлээ. Тэгсэн нэг ийм маш сонирхолтой асуулт ургаж гарлаа л даа... та бүхэн өөр өөрийнхөөрөө хариулаарай... Эхлээд энэ киног үзээгүй хүн байж магад гэж бодоод би түүхийг нь яриадхий.... Гол дүрийн нөхөр бол ерөөсөө л хүчирхийлэлд зориулагдсан хүн... Ингэж яваад мань эр баригдана. Ирээдүйд шорон гэж байхаа болиж хүмүүсийн тархинд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар нөлөөлж муу үйлдэл хийх чадваргүй болгоно.... Ингээд мань эр гэртээ эргэж ирэхэд түүний өмнө нь хохироож байсан хүмүүс мань эрээс өшөөгөө авах гэх мэтээр үйл явдалууд өрнөнө... за тэгээд эцэстээ мань эр хуучин төрхөндөө эргэж ордог л байхгүй юу... анх үзээд энэ киноны гол дүрийн залуугаар хүн төрөлхитнийг тэрчигээр нь төлөөлүүлэн тэдний хүчирхийлэл муу муухайд дуртай занг шоглон харуулсан юм болов уу? гэж бодож байлаа... харин сая үзэж байхад толгойд орж ирсэн асуулт нь...

хүнийг хүчээр сайн хүн болгох гэж оролдох нь хүчирхийлэл үү? ийм асуулт байлаа л даа...

Одоо жишээ нь мансууруулах бодисийн эсрэг албадан эмчилгээ гэдэг шиг... Мань эр өөрөө төрөлхийн хүчирхийлэгч... гэхдээ тэр үүнийг сонгоогүй... тэгвэл өнөө үед бид нарын зориж буй зүйлс нь хүний дотоод ертөнцийн эсрэг хүмүүний ёс зүйн хэм хэмжээг сөргүүлэн тавьж хүчээр сайнчлах (сайнчлах гэдэг нь цаад утгаараа бол өөрсөдтэйгээ адилхан болгох) болсон юм шиг... энэ бол оюун санааны эсрэг хүний эрхийг хүчтэй зөрчиж буй хүчирхийлэл мөн үү? эсвэээс библь дээр гардагчлан бид хонинууд хэн нэгэн биднийг хариулах ёстой юм уу? энэ талаар бодлоо бичээрэй...

Кубрик өөрөө бол

...a social satire dealing with the question of whether behavioral psychology and psychological conditioning are dangerous new weapons for a totalitarian government to use to impose vast controls on its citizens and turn them into little more than robots

ингэж хэлсэн байх юм энэ бүтээлийнхээ талаар... тоталитари дэглэм гэж хэлж... гэхдээ одоо ардчилсан дэглэмүүд ч ямар нэг хэмжээгээр иймэрхүү үйлдэл хийж бүүр үгүйдээ бид нар үр хүүхдэдээ иймэрхүү хүчирхийлэл үйлдээд байна уу? даа... Read more...

...

Mar 8, 2010

Орчлонг минийх шиг нүдээр ажиж мэдэх, хэн нэгэнийг хүлээнэ. Read more...